Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тойм
Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар эргэн санаж байх хэрэгтэй санагдлаа. 2008 оны 8 сард Мельбурны Их сургуульд хууль зүйн магистрт сурч ирснээс хойш хийсэн ажлаа бодье.
Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тойм
Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар эргэн санаж байх хэрэгтэй санагдлаа. 2008 оны 8 сард Мельбурны Их сургуульд хууль зүйн магистрт сурч ирснээс хойш хийсэн ажлаа бодье.
Булгидаг хэд
Манай хэлтсийнхэн яг арван гурван хүнтэй. Сумын улаан булан шиг ганц том зааланд цөм суух агаад хэлтсийн дарга маань том хүрэн ширээгээ тохойлдон хэн юу хийж байгааг харуулдан тооны шалгалт авч байгаа багш шиг байдаг юм. Тэр ердөө цаг бүртгэх, биднийг зэмлэх хоёр том албатай. (more…)
20 настай оюутан Wyatt Roy Австралийн түүхэнд хамгийн залуу холбооны парламентын гишүүн боллоо. Мөн энэ удаагийн сонгуулиар хамгийн анх удаа австралын уугуул иргэн парламентын гишүүн, мөн ногоон намын гишүүн доод танхимын гишүүнээр сонгогдлоо.
Австрали Улсад болж байгаа Холбооны парламентын сонгууль нэлээд сонирхолтой үргэлжилж байна.
Хоёр намын тогтолцоо бүхий тус улсын улс төрийн гол сөрөг хүчин болох Либерал нам буюу эвслээс Квинсланд мужийн Лонгман тойрогт 20 настай хүүг нэр дэвшүүлсэн байна. Тэрээр найз охинтойгоо байр хөлслөн амьдардаг, түүний өрсөлдөгч нь хөдөлмөрийн намаас нэр дэвшигч 59 настай одоогийн парламентын гишүүн юм. Одоо байгаа гишүүний 2 охин нь түүний өрсөлдөгчөөс эгч юм байна.
Хоёр намын тогтолцоотой, сонгогчдын хувьд саналаа өөрчлөх магдалал баг байдаг тул иймэрхүү “найдваргүй” гэсэн тойрогтоо улс төрийн голлох хүчин өвөрмөц, онцлог нэр дэвшигчид гаргадаг байна.
нэр дэвшигчийн цахим хуудас: http://www.wyattroy.com.au/
Сэтгүүлд 20 настай нэр дэвшигчийг “Эр хүний ажлыг хийхээр ирсэн ХҮҮ” гэж онцолсон байна.
В последнее время проблема диалога цивилизаций стала актуальной в связи с процессом глобализации. Хорошо, что именно мы, как люди, которые будут жить в глобальном мире, рассматриваем одну из его основных проблем сегодня. (more…)
Австралид өнгөрүүлсэн 1 жил
Мельбурн хотод ирээд бараг нэг жил болох гэж байна. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юмаа. Энэ хооронд юу амжуулаваа? Юу хийвээ? (more…)
Японы парламентын дээд танхимын гишүүн Масатоси Вакабаяси санал хураалтын үеэр эзгүй байгаа гишүүдийн товчлуурыг дарсныхаа төлөө албан тушаалаасаа огцорлоо. (more…)
Найз нартаа бичсэн захидал
Найз л та нартаа захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан, үзэл бодол минь хувирлаа (more…)
Мельбурны Их Сургуулийн Тухай
Австрали улсад “Их Найм” гэсэн тусгай шилдгийн шилдэг найман их сургууль байдаг. Үүнд: Австралийн Үндэсний Их Сургууль, Сиднейн Их Сургууль, Мельбурны Их Сургууль, Шинэ Өмнөд Вэльсийн Их Сургууль, Монаш Их Сургууль, Квинслэндийн Их Сургууль, Баруун Австралийн Их Сургууль, Флиндэрсийн Их Сургууль гэсэн их сургуулиуд ордог. Засгийн газар болон томоохон корпорациудын захиалгаар өргөн хүрээний, өндөр үнэтэй судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд эдгээрт ихэвчлэн хийгддэг бололтой юм билээ. Сиднейд хоёр, Мельбурнд хоёр, Нийслэл Канберрад нэг, Баруун Австрали, Өмнөд Австрали, Квинслэнд мужид тус бүр нэг ийм их сургууль оногдож байгаа гэсэн үг юм. (more…)
Ээж намайг төрөхөд сэрсэн болов уу?
Хүүхэд байхдаа нэг төрсөн өдрөөрөө би ээжээсээ ингэж асууж байсан юм. Бид миний төрсөн өдрийг тэмдэглээд сууж байхад ээж намайг шөнийн 01 цагт төрсөн гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би удаан бодсоны эцэст “Тэгээд өглөө сэрэхд чинь л хажууд чинь байж байсан уу” гэж ээжээс асууж билээ. (more…)
Theme: Rubric. Blog at WordPress.com.