Magi’s Weblog

January 12, 2008

Some infrastructure issues in Australia

Filed under: Uncategorized — mandakhbat @ 2:28 am

Хувийн салбар, төрийн хамтын ажиллагаа     

        Австрали улсын дэд бүтцийн нийт хөрөнгө оруулалтын нэлээд хэсэг нь хувийн салбараас бүрэлдэж байна. Үүнийг зохицуулах эрх зүйн үндэс нь “Хувийн салбар, төрийн хамтын ажиллагаа” гэсэн мужийн парламентаар батлагдсан эрх зүйн акт байдаг. Энэхүү акт нь ерөнхийдөө хувийн компаниуд томоохон хөрөнгө оруулалтыг нийтийн хэрэгцээнд зориулан хийхээр бол ямар шалгуурыг хангах, ямар эрсдэлийг хүлээх, эргэн санхүүжилтийн ямар хувилбарууд байгаа гээд маш олон асуудлыг зохицуулсан байдаг. Тендерт шалгарсан компани нь томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа, гэрээ нь удаан хугацааны туршид үйлчлэх бөгөөд нийтлэг хууль эрх зүйн орчноос өөр нөхцөл шаарддаг тул тусгайлан “хөрөнгө оруулалтын гэрээ”-г компани нь Засгийн газартай байгуулаад мужын парламентаар батлуулдаг.

             Хувийн салбар, төрийн хамтын ажиллагаа        

     Австрали улсын дэд бүтцийн нийт хөрөнгө оруулалтын нэлээд хэсэг нь хувийн салбараас бүрэлдэж байна. Үүнийг зохицуулах эрх зүйн үндэс нь “Хувийн салбар, төрийн хамтын ажиллагаа” гэсэн мужийн парламентаар батлагдсан эрх зүйн акт байдаг. Энэхүү акт нь ерөнхийдөө хувийн компаниуд томоохон хөрөнгө оруулалтыг нийтийн хэрэгцээнд зориулан хийхээр бол ямар шалгуурыг хангах, ямар эрсдэлийг хүлээх, эргэн санхүүжилтийн ямар хувилбарууд байгаа гээд маш олон асуудлыг зохицуулсан байдаг. Тендерт шалгарсан компани нь томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа, гэрээ нь удаан хугацааны туршид үйлчлэх бөгөөд нийтлэг хууль эрх зүйн орчноос өөр нөхцөл шаарддаг тул тусгайлан “хөрөнгө оруулалтын гэрээ”-г компани нь Засгийн газартай байгуулаад мужын парламентаар батлуулдаг.            Хөрөнгө оруулалтын гэрээ         

   Ийм төрлийн гэрээ нь казино, төмөр зам, авто зам, боомт, нисэх онгоцны буудал, томоохон худалдааны төв, хот тосгон барих, уул уурхайн хайгуул олборлолт хийх зэрэгт хэрэглэгддэг. Уул уурхайн салбарт ийм төрлийн хүчин төгөлдөр гэрээ Австралид 100 гаруй байна.          

   “Хувийн төмөр зам”         

   BHP, RIO TINTO компаниуд Австралид хамгийн томоохон төмөр зам өмчлөгч нарын тоонд ордог. Баруун Австралид эдгээр компаниудын өмчлөлийн хэдэн зуун км урттай төмөр замууд байна. Төмөр, зэс зэргийг тэд олборлоод хэдэн зуун км тээвэрлэсний эцэст боомтод хүргэдэг. Боомт нь бас заримдаа тэдний өмч байна.         

    Төмөр замын түрээс           

  Хотын метрог хувийн компаниуд Засгийн газартай хийсэн гэрээний дагуу түрээслэж ажиллуулдаг. Мельбурн хотын метрог гэхэд л Францууд ажиллуулдаг. Нийтийн тээвэр хүмүүсийн өдөр тутмын амьдралд тохиолддог, санхүүгийнх нь нэлээд чухал хэсэг бөгөөд улс төрийн эмзэг сэдэв тул зохицуулалт нарийн.    

        Трамвай болон автобусны тээвэр 

           Метро, трамвай нь хамгийн түгээмэл нийтийн тээврийн хэрэгсэл. Метро, трамвай, автобусанд нэг төрлийн билет авдаг бөгөөд алинд нь ч ашиглаж бодог. Түүнийг автомат машинаас худалдаж авсан ч болно. Үнийн хувьд удаан хугацаагаар авах тусам хямдралтай байдаг. Хөгшид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маш хямдралтай билетээр явдаг.        

     Трамвай нь 1-2 вагонтой байх бөгөөд машинуудтай зэрэгцээд л жижигхэн төмөр замаар яваад байдаг. Энэ бол метроноос илүү Улаанбаатарт зохих байх. Метро, трам-д кондуктор гэж байхгүй. Харин заримдаа шалгагч нар орж ирдэг. Трамвайг компани бас л төрөөс түрээслэдэг.     

       Автобус нь ерөнхийдөө трам, метро явдаггүй хэсгээр явдаг. Хүн огт байхгүй байсан ч нийтийн тээврийн хэрэгсэл явж л байдаг. Аль нэг зогсоол дээр хуваарийн дагуу зорчигч хүлээгээд л байдаг. Автобусны шугамыг бас түрээслэнэ.           

Өрсөлдөөний асуудал    

        Хувийн төмөр зам, авто зам, боомт, аэропорт ашиглах зэрэг нь өрсөлдөөний асуудлыг хурц болгодог. Бусад уул уурхайн компаниуд тэдний төмөр зам, боомтыг ашиглахыг ихээр хүсдэг. Гэтэл томоохон компаниуд нь өөрсдийнхөө байгуулсан дэд бүтцийг үйлдвэрлэлийн нэг хэсэг учраас үйлдвэрлэлийг тасалдуулна гээд зөвшөөрдөггүй. Үүнийг нь Үндэсний Өрсөлдөөний трибунал нь шийдвэрлэдэг. Ийм шийдвэрүүд маш их.

Хувийн авто зам

Компаниуд хурдны зам, тунель, олон давхар замууд зэргийг өөрийн хөрөнгөөрөө барьдаг. Хурдны зам барьсныхаа дараа мөнгөө зам дээр тоолуур тавьж түүнээсээ орж ирэх орлогоос Засгийн газартай тохиролцсон хөрөнгө оруулалтын гэрээний дагуу авдаг.  

Агаарын тээврийн хөгжил, өрсөлдөөн

Австралид дотоодын болон гадаадын нисэхийн олон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд зарим үед 500 долларын нислэг 50 доллар болох нь энгийн үзэгдэл. Аялал жуулчлал ч энэ хэмжээгээр улам л сайн хөгжиж байна. Онгоцны буудлууд нь бүгд хувийн компаниудын өмч. Онгоцны буудал дээр гаалийн хяналт болоод цагаачлалын хяналт нь маш сайн. Хүнсний бүтээгдэхүүн бараг оруулахгүй. Махан болон сүүн бүтээгдэхүүн бол гадаадаас оруулахыг бүрэн хориглосон. Өөрсдөө дэлхийд хамгийн томоохон хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүний экспортлогч.

Аялал жуулчлал

Аялал жуулчлал маш сайн хөгжсөн. Энэ орон өөрөө асар сонирхолтой бөгөөд том хот. Европ америкт хүйтэн өвөл болж байхад энд зун болж байдаг. Гэхдээ дотоод аялал жуулчлалд нэлээд анхаарал хандуулсан.

 Шуудан

Шуудангийн үйлчилгээ энд маш сайн хөгжсөн. Сонин хэвлэл, захиа, мөнгөний чек гээд маш олон төрлийн зүйлийг шуудангийнхан зөөдөг. Өглөө 5 цагт шуудангийн салбар нээгдэж сонингоо тарааж эхэлдэг.  Дугуйтай, мотоциклтой, машинтай хүмүүс шуудангаа зөөгөөд л яваад байна. Шуудангийн салбар бүрт нэгэн ижил төрлийн бараа зарах бөгөөд энд бүх төрлийн төлбөр, тооцоогоо хийж болдог.  

          ——–оОо——  

5 Comments »

  1. mash sonirholtoi bailaa. ene chinii ooroo hiisen sudalgaand undeslej bichigdsen u, end tendhiin source-s bas tusgasan u? Victoria mujiin huvid u, Australia wide u?

    Comment by gegeen — January 13, 2008 @ 11:44 pm

  2. I think you should come back to Mongolia when you finish your study over there. Such human resources are required to develop Mongolia. I miss Australia when I read your posts. Good luck and keep in touch.

    Comment by Ganzorig — January 14, 2008 @ 1:17 am

  3. AUSAID funded students have no choice to stay in Australia after finishing their studies anyway. Usually students over here are desperate to go back to Mongolia to contribute their country’s development even though there are way too many strings attached in AU and MN.

    Don’t worry mate, AU graduates woudn’t loose their future career in Mongolia for a few bucks without a reason.

    Comment by gegeen — January 14, 2008 @ 10:03 pm

  4. gegeen-d: Ene minii sudalgaa hiisen zuiliin mash erunhii heseg ni l dee. Huuli erkh zuin asuudal barag l oroogui baigaag anzaarsan baih. Er ni bol Australia buheldee iimerhuu, gehdee bas victoria muj golloson baigaa. AUSAID bol Mongold heregjsen gadaadiin bolovsroliin tusluudiin hamgiin amjilttai heregjij baigaa tusluudiin neg.
    Ganzorig-t: Ene jildee bagtaj Mongoldoo bi ochnoo. tegeed Mongol orniihoo, uuriinhuu ger bul-iin tuluu chadah chineegeeree l zutgene dee. zochilsond bayarlalaa.

    Comment by S.Mandakhbat — February 7, 2008 @ 5:51 am

  5. bayarlalaa. nash sonirholtoi asuudlyg hu’ndsun bna

    Comment by vandaa — March 18, 2008 @ 12:00 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Blog at WordPress.com.