Мандахбатын Виртуал Орон Зай

September 27, 2008

S.Mandakhbat: Young people must have a goal in life.

Filed under: Uncategorized — mandakhbat @ 8:25 am

Сэрээновын Мандахбат: Залуучууд бид зорилготой байх нь чухал

Сэрээновын Мандахбат хэмээх энэ залуу айлын отгон хїїхэд. Бас Дундговь нутгаас тєрсєн шилдэг залуу сэхээтнїїдийн хамгийн отгон нь гээд хэлчихэд хилсдэхгїй. Тэрээр хорь гаруйхан настай. Москва хот дахь Улс Тїмний Найрамдлын Их Сургуулийн улаан дипломыг євєртєлж ирсэнбардамзалуу. Цаг наргїй ажилладаг яамны хуулийн тєсєл боловсруулалцаж, тун завгїй байдаг ч саяхан хуримаа хийж, єрхийн тэргїїн болоод амжжээ. Ямар ч атугай тїїнийг Дугаарын зочноор урьж, хэсэг хоромд ийн яриа єрнїїллээ.

- Завгїй хїнийг жаахан саатуулах нь шиг байна. Эхлээд дугаарын зочны сэтгэгдэлийг сонсох нь зєв болов уу даа?

- Баярлалаа. “Говийн амьдрал”-ийн байнгын уншигчийн хувьд энэ завшаанд танай сониноор дамжуулан алтан нутгийнхныхаа амрыг эрье гэж бодож байна.

- Мандалговийн унаган хїї дєнгєж хорь гарч байгаа ч жаахан хїїхэд байснаа дурсах сайхан байх.

- Тийм ээ. Хааяа нэг ажлын чєлєє заваар амсхийхнээ Мандалговийнхоо бор шороонд хутгалдаж єссєн хїїхэд насаа дурсдаг л юм. Тэр бїх дурсамж энїїхэнд байнаа. Намайг багад манайх Боржгин хороололд байдаг байлаа. Ёстой л боржгины бор элсэнд хутгалдаж єссєн хїн дээ. Латуу тоглох дуртай. Євєл болохоор чаргаар харин ч нэг гулгаж єгнє дєє. Жаахан томроод ирэхийн цагт компьютер тоглоомоос салахаа байж билээ. Бага ангийн сурагч байхдаа ээжийнхээ ажилладаг байсан Сайнцагааны сургуульд сурдаг. Євлийн цагт шуурга сєрєєд л гїйчихдэг байлаа. Барагтай даарахыг тоохгїй шїї дээ.

-   Ингэхэд аав, ээж хоёр тань багш мэргэжилтэй. Мэргэжлийг нь євлєх санаа тєрєв її?

Тийм ээ. Хоёулаа физик, математикийн багш. Боловсролын байгууллагад олон жил ажиллаж байна. Хаяа бодохноо хэрвээ багш болсон болхэмээн тєсєєлдєг л дєє. Багш чинь сайхан мэргэжил. Аав маань Євєрхангайн Тарагт сумын хїн болохоор бага байхад зуны амралтаа Євєрхангайд єнгєрїїлдэг байлаа. Харин ээж маань Дэрэнгийн хїн. Би дєрвєн хїїхэдтэй айлын хамгийн бага нь.

- Орос улсад боловсрол эзэмшсэн залуу хїний хувьд танаас асуухад Орос Монголын дээд боловсролын ялгаатай тал нь юу бол?

Ер нь Оросын дундаж их дээд сургуулиуд нь манайхаас онцын ялгарах зїйлгїй. Харин миний сурч тєгссєн сургууль Оростоо дээгїїрт ордог том сургууль юм. Хамгийн олон буюу 3000 гаруй гадаад оюутнуудтай учир сургуулийн сурах орчин, оюутнуудын ахуй байдал эрс єєр л дєє. Манай сургууль дээр орон бїрийн оюутнууд єєрийн улсын нутгийн зєвлєлєє байгуулдаг. Тэгээд їндэснийхээ баяраар тусгай їйл ажиллагаа явуулдаг байсан. Би мєн адил сургуульдаа Монгол оюутныхаа нутгийн зєвлєлийг байгуулж байлаа. Мєн Москва хот дахь Монгол оюутнуудын холбоо, ОХУ дахь Монгол оюутны холбоог їїсгэн байгуулахад гар бие оролцсон. Сургуулиа тєгсчихсєн хэдий ч Дундговь нутгийнхаа оюутны холбоог тэргїїлж байна даа. Ер нь оюутан їе гэдэг хїний амьдралын хамгийн сайхан їе юм шїї. Тэр аяараа дурсамж

Нэлээд хэдэн тєрийн бус байгууллагын їйл ажиллагаанд идэвхийлэн оролцдог юм байна. Ер нь ингэхэд залуу хїний хувьд єнєєгийн залуучуудын нийгмийн идэвхийн тухайд ямар бодолтой явдаг вэ?

- Залуучуудад нийгмийн идэвхи зайлшгїй байх учиртай. Бид лэнэ нийгмийн єнгє тєрх шїї дээ. Мэдээж би Дундговь аймгийн Оюутны холбооныхоо ажилд хамгийн их анхаарал тавьж ажилладаг. Энэ байгууллагад ажиллаж эхэлснээс хойш УИХ-ын гишїїн Ж.Наранцацралтын тэргїїлдэг Дундговь нутгийн зєвлєлтэй хамтран ажиллаж байна. Тїїнчлэн єнгєрєгч зун байгуулагдан їйл ажиллагаагаа эхэлсэн Дундговь хєгжлийн ассоциацийг їїсгэн байгуулахад оролцлоо. Цаашид ч энэ байгууллагын ажилд идэвхитэй оролцоно.

Мєн Орост сургууль тєгсєгчдийн Монголын холбооны удирдах зєвлєлийн гишїїн гээд гїйдэг ажил ихтэйхэнхэгхїн дээ.

Оросын Их сургуулийн улаан диплом євєрлєн ирсэн хїнд ажил амархан олдоо биз дээ. Єєрийн мэргэжлээр ажиллаж байгаа юм байна шїї дээ.

Тийм ээ. Мэргэжлийн дагуу ажиллаж байгаа. Харин ч ажил олоход хэцїї байсан шїї. Хаана л хуульч мэргэжилтэй хїн хэрэгтэй байна тэнд єргєдлєє єгєєд л тууж явлаа. Хоёр сар хэртэй маш идэвхитэйгээр ажил хайгаад олдохгїй болохоор жолооны курст элсчихээд явж байтал Хууль зїй, дотоод хэргийн яамннас дууддаг байгаа. Тэгээд л Ц.Мєнх-Оргил сайдын туслахаар ажиллаж эхэлсэн дээ.

- Сайдын туслахаар ажиллах хэр санагдав даа. Сайдаас эмээх явдал гарна биз.

- Їнэнийг хэлэхэд сайдтай харьцахдаа нэг их эмээдэггїй байсан. Харин манай яамныхан бїгд л эмээдэг юм билээ. Мєнх-оргил сайд маш єндєр боловсролтой, мэдлэгтэй, хїндэтгэхгїй байхын аргагїй хїн л дээ. Тэр хїний туслахаар ажилласны хїчинд асар ихийг сурч авсан. Мєнх-Оргил, Батболд, Баярцогт сайд нар бол їнэхээр Монголын нїїр царай болсон сайхан улс гэж би хїндэлдэг.

- Батболд сайд чинь Дундговийн оюутны холбооны анхны ерєнхийлєгчєєр ажиллаж байсан байхаа?

- Тийм ээ. 2003-2004 он хїртэл ажилласан шїї дээ. Маш их мэдлэгтэй. Манай аймгийн Дэлгэрцогтынх шїї дээ. Дундговио гэсэн сэтгэлтэй хїн.

Оюутны холбоо гэснээс саяхан танай холбоо таван жилийнхээ ойг нижгэр тэмдэглэв ээ?

- Тэгсэн. Єргєн дэлгэр сайхан арга хэмжээ болж єнгєрсєн. Оюутнууд маань идэвхитэй оролцсон. Энэ тухай танай сонин болон “Єнєєдрийн Монголсонин дээр дэлгэрэнгїй мэдээлэл гарсан.

- Оюутны холбоо цаашид ямар ажил хийхээр тєлєвлєж байна даа?

Уламжлал болгон зохион байгуулдаг хэд хэдэн арга хэмжээ бий. Тїїнээс гадна Засгийн газрын ногоон хэрэм хєтєлбєрийг бид дэмжиж байгаа. Тиймээс говь нутгатаа мод тарих ажлыг эрчимтэй зохион байгуулж, ногоон бїсийг єргєжїїлэх бодолтой. Їїнд оюутнууд маань идэвхитэй оролцох байхаа. Тїїнчлэн 2006 онд болох тулгар тєр байгуулагдсаны 800 жилийн ойтой холбогдуулан Дундговьд байдаг Чингис хаантай ямар нэгэн холбоотой тїїхт газруудыг сурталчлах, тэнд тєрєл бїрийн арга хэмжээ зохион байгуулах тєлєвлєгєєтэй байна даа.

- Їеийнхэндээ хандаж хэлэх їг байгаа л байх

-   Єнєєдєр манай залуучууд єндєр боловсролтой, юм їзэж, нїд тайлж, тїїний хэрээр єєрийгєє хєгжїїлж чадаж байна. Нутаг нэгт залуус маань ч энэ хєгжлєєс хоцроогїй. Хоцрох ч ёсгїй. Миний л мэдэхийн манай нутгийн залуус Америк, Япон, Орос, Англи, Сингапур, Хятад зэрэг єндєр хєгжилтэй орнуудад суралцаж байна. Тэд эргээд тєрєлх нутагтаа оюуны хєрєнгє оруулж чадна гэдэгт би итгэдэг.

Залуус маань ємнєє нэг агуу том зорилго тавих хэрэгтэй юм. Зорилгогїй хїн зорилготой хїний шавхруу долоодоггэж їг байдаг шїї дээ. Харин тэр зорилгодоо нийцїїлэн чухам юу хийх ёстойгоо тєлєвлєх учиртай. Англи хэл сурахЭнэ бол залуусын хамгийн ойрын зорилго. Алхам алхмаар хурдан хугацаанд урагшлах хэрэгтэй шїї залуус аа.

- Тэгвэл Та єєрєє энэ шаардлагаа хэр биелїїлдэг вэ?

Биелїїлэхийг хичээж явна. Хамгийн гол нь дахин хэлэхэд ємнєє зорилготой л бол болох нь тэр. Миний хувьд гадаад хэлнийхээ мэдлэгийг ахиулж, байнга єєрийгєє “цэнэглэжбайхыг илїїд їздэг дээ.

Баярлалаа. Залуу хїний ирмїїн их хїслээр улс эх орон, аймаг нутгийнхаа хєгжилд оролцож яваа танд амжилт хїсье.

Ярилцсан Т.Отгонтуяа

Говийн амьдрал” 2005 оны 12 сар №16

9 Comments »

  1. sain bna Mandahbataa, Nutagtaa ih zuil hiigeerei pls

    Comment by Nyambayar — September 27, 2008 @ 3:01 pm | Reply

  2. Dundgovi aimagt ITX-d ursulduj baigaa yum uu? Zasag darga boloh ni uu?

    Comment by zaluu — September 30, 2008 @ 8:19 am | Reply

  3. Yariltslaga taalagdlaa Amjilt husii Bi ch yarianaas chin ih huch ermelzlliig avlaa shuu bugdeeree hicheetsgeey dee zaluusaa

    Comment by oyuka — October 1, 2008 @ 9:42 am | Reply

  4. dundgoviin neg zaluugiin blog: http://bilgeegiin.blogspot.com/

    Comment by gegeen — October 21, 2008 @ 2:17 am | Reply

  5. bas neg jalga dobnii uzeltei hachin ikh ambitstai zaluu bn uureendee zunusun angaahai bndaa daruuhan baij sur

    Comment by Mongol — November 25, 2008 @ 1:47 am | Reply

    • Mongol nertei seegiicheen, mongoloor unshaad oilgogdohoor bicheerei. cheers

      Comment by www.gegeen.com — May 26, 2009 @ 4:13 am | Reply

  6. He he ene yariltslagaasaa bolj zagnuulaa bizdee. Chamaig duudaj ajild urisanaa sanahgui baina geed

    Comment by Tsetsgee — March 13, 2009 @ 6:09 am | Reply

  7. buun ambits ain? Jaahan yum bj od yumuu haashaa yum

    Comment by Mongol hun — May 13, 2009 @ 3:52 am | Reply

  8. australia-daa l lav od baisan sh dee. http://www.mglaus.com dotroo l lav olnii tanil humuusiin l neg baisan dag.

    Comment by www.gegeen.com — May 22, 2009 @ 5:41 am | Reply


RSS feed for comments on this post.

Leave a comment

Blog at WordPress.com.