Мельбурны хуулийн сургуульд хоёр жил сурах хугацаандаа судалсан зүйлийнхээ зарим хэсгээс орчуулав.
Нөөцийн хамтарсан этгээдэд төр оролцогч болох нь
Нөөц олборлох төслийг хэрэгжүүлэхэд Төр-хөрөнгө оруулагчийн гэрээний зохицуулалтыг хөгжингүй орнуудад хэрэглэх нь ховор байдаг.[1]
[1] Анна Фитзгералд, Уул уурхайн гэрээнүүд: Австралийн эрдэс баялгийн салбар дахь зохицуулалтын аргууд, 2002, 257-р хуудас
Мельбурны хуулийн сургуульд хоёр жил сурах хугацаандаа судалсан зүйлийнхээ зарим хэсгээс орчуулав.
Нөөцийн хамтарсан этгээдэд төр оролцогч болох нь
Нөөц олборлох төслийг хэрэгжүүлэхэд Төр-хөрөнгө оруулагчийн гэрээний зохицуулалтыг хөгжингүй орнуудад хэрэглэх нь ховор байдаг.[1] Учир нь нөөц ашиглалтын төслүүдэд төрийн оролцоо хөгжингүй орнуудад харьцангуй бага юм. Харин хөгжиж буй орнуудад энэ салбар дахь төрийн оролцоо нэлээд өргөн бий.
Засгийн газрууд яагаад олон нийтийн мөнгийг уул урхайн салбарт зарцуулж, хөрөнгө оруулах сонирхолтой байдагтай холбоотой түүхэн бөгөөд улс төрийн нэлээд олон шалтгаанууд бий.[2] Хөгжиж байгаа орнуудын Засгийн газар болон дотоодын компани нь төслийг бие даан хэрэгжүүлэх санхүүгийн чадваргүй тул гадаадын хөрөнгө оруулагчын дэмжлэгийг авах зайлшгүй хэрэгцээ байдаг.
Нөөцийн хамтарсанэтгээдийн нийтлэг үндэслэл
Дэлхий дээр хайгуулын болон олборлолтын олон төслүүдийг хамтарсан этгээд хэрэгжүүлж байна. Австрали улс дахь орчин үеийн уул уурхай болон газрын тосны үйлдвэрүүдийн хамтарсан этгээдийн зохион байгуулалт нь хөрөнгө, авъяас чадварыг өргөн хүрээнд хэрэглэж болох аятайхан хэргсэл төдийгүй Австрали, Америк болон бусад орнуудын татвар, худалдааны хуулиудын дагуу сайхан боломжыг компаниудад олгож байна.[3] Ийм ч болохоор энэхүү хэрэгсэл нь сүүлийн үед томоохон төслүүд дээр өргөнөөр хэрэглэгдэж байгаа юм. Мельбурны Их Сургуулийн Профессор Кроммелин нөөцийн хамтарсан этгээд гэдгийг дараахь байдлаар тодорхойлсон байна:
“Уул уурхайн болон газрын тосны хамтарсан этгээд гэдэг нь оролцогчид олсон бүтээгдэхүүнээ хууварилахаар ерөнхий үйл ажиллагааг хамтран эрхлэх этгээдүүдийн холбоог хэлнэ”[4].
Үүнээс үзвэл хамтарсан этгээд нь компанитай адил хуулийн этгээдийн эрхийг эдэлж чадахгүй байгаа юм. Хамтарсан этгээд байгуулах гэрээнд хамтарсан этгээдийн хүрээ, зорилго, хугацааг тусгаж, түүнд зориулах хөрөнгө, оролцогчдын эзлэх хувь, этгээдийг ажиллуулах, удирдах, хянах тогтолцоог бий болгох, хөрөнгө санг үүсгэх, зарцуулах асуудал, хариуцлагаа хуваарилах, алдаа гаргасны үр дүн, оролцооны хувиа шилжүүлэх, хамтарсан этгээдээс гарах, түүний дуусах хугацаа зэрэг асуудлыг нарийвчлан тодорхойлж өгдөг. Хамтарсан этгээдийн энэ ойлголт нь хөгжингүй орнуудад түгээмэл хэрэглэгдэж байгаа ч хөгжиж буй орнуудад хэрэглэгдэж буй хамтарсан этгээдийн талаархи ойлголтоос нэлээд ялгаатай.
Гэхдээ энэхүү хамтарсан этгээдийг “нийлсэн” хамтарсан компаниас ялгаж ойлгох шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд тэд хамтарсан компанийн хувьцааг эзэмших замаар хуулийн этгээд буюу компани үүсгэн байгуулж байгаа асуудал юм. Тэд хувьцаа эзэмшигчдийн гэрээний үндсэн дээр хоорондын харилцаагаа зохицуулдаг.
Гэрээний ба хувьцааны хамтарсан этгээд
Нөөцийн хамтарсан этгээдийг гэрээний болон хувьцааны гэж хоёр хэсэгт хувааж болно. Хамтарсан хуулийн этгээдийн гэрээний загварын хүрээнд хамтарсан этгээдийг бие даасан хуулийн этгээд гэж үздэггүй. Хамтарсан этгээдийн хувьцааны буюу корпоратив загварын хүрээнд нөөц оршиж буй улсын төр (үндэсний уул уурхай компаниар ихэвчлэн дамжуулан) ба гадаадын хөрөнгө оруулагчид тодорхой хувьцааг нь эзэмших хамтарсан хуулийн этгээд буюу хувьцаат компани үүсгэх замаар хамтарсан этгээд үүсгэхийг хэлнэ[5].
Хоёр талын хувьд муу гэж хэлж болохоор ирээдүйн шийдвэр гаргалтын нээлттэй дуусашгүй байдлаас үзвэл корпоратив загвар нь талуудыг тэдний үнэлэмж, зорилгоо байнга нээж байхыг шаардаж байдаг[6]. Харин гэрээний загвар энэ талаараа давуу талтай юм.
Нөөцийн хамтарсан этгээдийн Засгийн газрын зохицуулалт
Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд Засгий газрын зүгээс хоорондоо зөрчилтэй хоер ашиг сонирхол байдаг: 1/ үндэсний эдийн засгийн хөгжлийг дэмжиж, амьжиргааны төвшинг дээшлүүлэх үүднээс хөрөнгө оруулалтыг татах хэрэгцээ, 2/ үндэсний тусгаар тогтнолыг хамгаалах үүднээс үндэстэн дамнасан томоохон компаниудын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хяналтандаа байлгаж үндэсний хөгжлийн зорилтуудаа биелүүлэх[7]. Хөгжиж буй орнуудад гарч байгаа зохицуулалтын өөрчлөлтийн ихэнхи нь үндэстэн дамнасан уул уурхайн хөрнгө оруулалтын компанийн таван үндсэн урьдчилгаа нөхцөлийг тооцсон байна: ордын аюулгүй байдал, олсон ашигаа гадаад руу чөлөөтэй шилжүүлэх эрх, удирдлагын хяналт, хувьцааны хяналт, олон нийтэд хэвлэгдсэн татварын бодлого[8].
Нөөц олборлоход оролцох төрийн оролцоог хоёр хэсэгт хувааж болно: нэгт, лицензийн үйл ажиллагааг зохицуулагч, хоёрдугаарт, хамтарсан этгээдийн үйл ажиллагаанд хувийн гэрээлэгч болж оролцох[9]. Австралид бүх шаардлагатай элементүүдийг хууль тогтоомждоо тусгасан байдаг бол Канадад зарим нь хууль тогтоомжоор, зарим асуудал нь лицензээр зохицуулагддаг, Их Британид бол бүх асуудал нь лицензэд тусгагдсан байдаг ч зохицуулагч хууль тогтоомжын нэг хэсэг болох “загвар заалтууд” гэж бас бий[10]. Төр ба хувийн компаниудын хооронд хийгдсэн гэрээнүүдийн жагсаалт Эса Паасивритагийн “Олон улсын гэрээн дэх Төрийн оролцоо” гэсэн 1990 оны номон дээр байгаа.
Өндөр овогт Сэрээновын Мандахбат
Улаанбаатар, Монгол Улс
2008 оны 11 дүгээр сар 24
———-оОо——–
[1] Анна Фитзгералд, Уул уурхайн гэрээнүүд: Австралийн эрдэс баялгийн салбар дахь зохицуулалтын аргууд, 2002, 257-р хуудас
[2] Гэри М.Фридман, Хөгжиж буй орнууд дахь уул уурхайн компаниуд, 1981, 33-р хуудас
[3] Ж Д Мерралс, Австрали улс дахь уул уурхайн болон газрын тосны хамтарсан хуулийн этгээд: Эрх зүйн үндсэн зарчмууд, 1988-62, Австралийн Хуулийн Сэтгүүл, 907-р хуудас
[4] Майкл Кроммелин, Австрали Улс дахь Эрдэс баялаг, газрын тосны хамтарсан хуулийн этгээдүүд, 1986, Эрчим хүч, байгалийн нөөцийн эрх зүйн сэтгүүл, 65-р хуудас
[5] А Ф М Манируззамин, Эрчим хүч, байгалийн нөөцийн гэрээний шинэ эрин үе: Зарим хандлагууд, 1993-11, Эрчим хүч, байгалийн нөөцийн сэтгүүл, 212-р хуудас
[6] Улиам Махони, хөгжиж буй орнууд дахь уул уурхайн этгээдүүд, 1 дүгээр хэсэг 1979, 180-р хуудас
[7] Улиам Махони, хөгжиж буй орнууд дахь уул уурхайн этгээдүүд, 1 дүгээр хэсэг 1979, 97-р хуудас
[8] Жэймс Отто, “өмнөх үг: Уул уурхайн этгээдүүдэд зориулагдсан зохицуулалтын өөрчлөлтийн хамрах хүрээ” 1996-14, Эрчим хүч, байгалийн гөөцийн эрх зүйн сэтгүүл, 252-р хуудас
[9] А Ф М Манируззамин, Эрчим хүч, байгалийн нөөцийн гэрээний шинэ эрин үе: Зарим хандлагууд, 1993-11, Эрчим хүч, байгалийн нөөцийн сэтгүүл, 234-р хуудас
[10] А Ф М Манируззамин, Эрчим хүч, байгалийн нөөцийн гэрээний шинэ эрин үе: Зарим хандлагууд, 1993-11, Эрчим хүч, байгалийн нөөцийн сэтгүүл, 255-р хуудас
nice, toriin oroltsoo baga baih tusmaa l deer dee
Comment by gegeen — November 25, 2008 @ 1:37 am |
Hi, ene niitleldee ‘niilsen’ company ni Joint Venture-s oor, JV ni bie daasan huuliin etgeed (company) bish gej heleh gesen yumuu? Bi sain oilgoogui yu?
Comment by OYU — November 26, 2008 @ 12:04 am |
Turiin oroltsoo baga baival deer baij bolno. Gevch Mongoliin huvid turiin oroltsoo gedeg chin ard tumnii oroltsoo gesen ug. Tur huvi ezemshij kompaniin olson orlogoos ard tumend nogdol ashig baidlaar huvaarilah ym shde. Tur oroltsohdoo odor tutmiin ajild ni orood baihgui ni medeej, harin baigali orchin hamgaalal, gereenii uurgee bieluulj bui esehed hyanalt tavihad chuhal. Tur ih huvi ezemshih tusam ard tumen iluu hishig hurtenee.
Comment by Bold — December 9, 2008 @ 4:32 pm |
Мог бы долго с вами спорить на эту тему
Comment by Professor — January 11, 2009 @ 3:29 pm |
Мало:) Пиши дальше, а то обрывается как-то на самом интересном месте.
Comment by Impotence — January 11, 2009 @ 10:01 pm |