Мандахбатын Виртуал Орон Зай

April 14, 2009

PPP land decision

Filed under: Uncategorized — mandakhbat @ 2:42 am

R & R Fazzolari Pty Limited v Parramatta City Council; Mac’s Pty Limited v Parramatta City Council [2009] HCA 12 (2 April 2009)

  

2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Австрали Улсын дээд шүүх нэгэн сонирхолтой хэргийг шийдвэрлэсэн байна.

R & R Fazzolari Pty Limited v Parramatta City Council; Mac’s Pty Limited v Parramatta City Council [2009] HCA 12 (2 April 2009)

 

 

2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Австрали Улсын дээд шүүх нэгэн сонирхолтой хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Үйл явдал

            Парамат орон нутгийн Хурал нь баруун Сиднейн бизнесийн төвийг өргөтгөн шинээр байгуулахаар өөрийн баталсан хотын хөгжлийн мастер төлөвлөгөөний дагуу Голкон копанитай Бүтээн байгуулалтын гэрээ (Development Agreement) байгуулсан байна. Гэрээ нь төр ба хувийн хэвшлийн зарчим (PPP-Public-Private Partnership)-д суурилсан. Үүний дагуу орон нутгийн хурал нь бүтээн байгуулалтад хамрах газрын зарим хэсгийг хууль тогтоомжийн дагуу Голконы бүтээн байгуулалтын газар нутагт хамруулахаар шийдвэрлэсэн байна.

            Харин энэхүү газар нутгийн зарим хэсэг нь Фаззоллари, Мак компанийн өмчлөлд хамаарч байсан байна. Эдгээр компаниуд орон нутгийн хурал уг газрыг “дахин худалдах” зорилготойгоор албадан эзэмших гэж буй газраа чөлөөлж өгөхөөс татгалзсан байна.

 

            Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр

            1993 оны орон нутгийн удирдлагын тухай хуулийн дагуу орон нутгийн хурал нь дахин худалдахаас бусад зорилгоор газрыг албадан журмаар, нөхөн төлбөр олгож эзэмших эрхтэй байдаг байна. Дахин худалдахаас бусад зорилгоор эзэмшиж байгаа нөхцөлд эзэмшигчийн зөвшөөрлийг авах шаардлагагагүй байдаг юм байна.

            Анхан шатны шүүх үзэхдээ Хурал хуульд заасан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бус, газрыг дахин худалдах зорилгоор газрыг албадан хураах гэж байна гэж үзэж Хурлын шийдвэрийг түдгэлзүүлсэн. Харин давж заалдах шатны шүүх үзэхдээХурал өөрийн чиг үүргийн дагуу Мастер төлөвлөгөөг баталж, түүнийхээ дагуу Иргэний Талбай үүсгэхээр Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмын дагуу Бүтээн байгуулалтын гэрээг хувийн компанитай байгуулсан бөгөөд энэ нь тухай газрыг дахин худалдах ямар нэгэн зорилго агуулаагүй байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт буруу гэж үзсэн.

            Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянуулахаар энэхүү 2 копани нь дээд шүхэд хандсан байна.

 

Шийдвэрийн бүтэц

Энэхүү шүүхийн шийдвэр нь 30 орчим хуудас бөгөөд үндсэн бүтэц нь танилцуулга, хууль тогтоомжийн болон гэрээний хүрээ, бүтээн байгуулалтын гэрээ, албадан гаргах зөвшөөрөл хүсэх тухай Хурлын өргөдөл, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, хянах шатны үндэслэл, хянуулах мэдэгдэл, хууль эрх зүйн түүх, тайлбарлах хандлага, бүтээн байгуулалтын гэрээ нь газрыг дахин худалдах зорилго агуулсан эсэх, газар албадан авах нь дахин худалдах зорилго агуулж буй эсэх, дүгнэлт, баримт, Орон нутгийн удирдлагын тухай хуулийн холбогдох заалт, шүүх хуралдааны үйл ажиллагаа, шийдвэр-дүгнэлт гэсэн хэсгүүдтэй байна.

 

Шийдвэр

Дарси болон Чарч гудамжны зарим хэсэг нь нийтийн замд хамаарч байгаа бөгөөд энэ нь орон нутгийн удирдлагын тухай хуульд заасан нийтийн зам гэдэгт хамаарахгүй, орон нутгийн хурал нь 2 компанийн газрын зарим хэсгийг Голкон компанид буцаан зарж, зарим хэсгийг нь өөрийн эрх мэдэлд үлдээх гэж байна. Энэ нь газрыг албадан хураах үйл ажиллагаа 2 өөр зорилготой байгааг харуулж байна гэж үзсэн байна.

  Иймд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Шинэ Өмнөд Уэлс мужийн Газар, байгаль орчны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

 

Өндөр овогт Сэрээновын Мандахбат

Улаанбаатар хот, Монгол Улс

2009 оны 4 дүгээр сар 14

 

 

 

 

No Comments Yet »

No comments yet.

RSS feed for comments on this post.

Leave a comment

Blog at WordPress.com.