Уул уурхайн томоохон ордыг
ашиглах гэрээг хуульчлах шаардлага
Эдгээр гэрээ нь яагаад заавал хуульчлагдах шаардлагатай вэ? Хөрөнгө оруулагч, Засгийн газар төслийн хувьд хууль зүйн үйлдэл хийх эрхтэй билээ. Яагаад ерөнхий хуулиудад нийцүүлэн гэрээг байгуулж болдоггүй вэ?
Уул уурхайн томоохон ордыг
ашиглах гэрээг хуульчлах шаардлага
Эдгээр гэрээ нь яагаад заавал хуульчлагдах шаардлагатай вэ? Хөрөнгө оруулагч, Засгийн газар төслийн хувьд хууль зүйн үйлдэл хийх эрхтэй билээ. Яагаад ерөнхий хуулиудад нийцүүлэн гэрээг байгуулж болдоггүй вэ? Хариулт нь томоохон хэмжээний, удаан хугацааны төсөл нь ерөнхий хуулиар зохицуулагддаг өдөр тутмын үйл ажиллагаанаас ялгаатайд оршиж байна.
Түрээс, лицензийн хугацаа хуульд зааснаас удаан хугацаанд байх шаардлагатай байх хэрэгтэй байдаг. Усны нөөц, цахилгаан станцыг ашиглах, хөрөнгө оруулагч нийгмийн дэд бүтцийг барих зэрэг тохиолдолд тусгайлсан заалт хэрэгтэй бөгөөд жирийн орон нутгийн удирдлагын талаархи заалтууд нь зохимжгүй байх талтай.
Төслийг хэрэгжүүлж буйн төлбөр болгож улсад төлөх орлогын тусгай дэглэмийг үүсгэснээр Засгийн газар зарим төрлийн татвар, төлбөрөөс хөрөнгө оруулагчийг чөлөөлөх хэрэгтэй болдог.
Мөрдөгдөж буй хууль тогтоомжийг өөрчилсөн гэрээ байгуулах яриа үүссэнээс эхлээд Үндсэн хуулийн болон бусад эрх зүйн асуудал урган гарч ирнэ. Жирийн мөрдөгдөж буй хуулийн хүрээнд Засгийн газар хувийн компанитай гэрээ байгуулж мэдээж болох ч хуулийг өөрчлөн гэрээ байгуулж буй нь асуудал үүсгэж буй юм.
Хэрэв холбогдох төслийг сайтар боловсруулсан бол хуулийг өөрчлөн тогтоож буй нөхцөл нь хүчин төгөлдөр байж болно. Гэрээ хуульчлах хоёр үндсэн шалтгаан байна:
1.Засгийн газрын эрх мэдлийг хязгаарласан Үндсэн хуулийн хязгаарлалт байна. Засгийн газар парламентын зөвшөөрөлгүйгээр хуулиар тогтоосон үүрэг, хариуцлагаас чөлөөлөх бүрэн эрхгүй.
2.Хуульчилж байгаа нь Засгийн газар өөрийн гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд зохисгүй үйл ажиллагаа явуулахаас сэргийлж гэрээний аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Энэ гэрээний үйлчлэлд хуулийн өөрчлөлт нөлөөлөх аюулаас хамгаалж байгаа юм. Гэхдээ энэ нь тэр бүр бас хэрэгждэггүй.
Leigh Warnick
Орчуулсан С.Мандахбат