Австрали Улсад болж байгаа Холбооны парламентын сонгууль нэлээд сонирхолтой үргэлжилж байна.
Хоёр намын тогтолцоо бүхий тус улсын улс төрийн гол сөрөг хүчин болох Либерал нам буюу эвслээс Квинсланд мужийн Лонгман тойрогт 20 настай хүүг нэр дэвшүүлсэн байна. Тэрээр найз охинтойгоо байр хөлслөн амьдардаг, түүний өрсөлдөгч нь хөдөлмөрийн намаас нэр дэвшигч 59 настай одоогийн парламентын гишүүн юм. Одоо байгаа гишүүний 2 охин нь түүний өрсөлдөгчөөс эгч юм байна.
Хоёр намын тогтолцоотой, сонгогчдын хувьд саналаа өөрчлөх магдалал баг байдаг тул иймэрхүү “найдваргүй” гэсэн тойрогтоо улс төрийн голлох хүчин өвөрмөц, онцлог нэр дэвшигчид гаргадаг байна.
нэр дэвшигчийн цахим хуудас: http://www.wyattroy.com.au/
Сэтгүүлд 20 настай нэр дэвшигчийг “Эр хүний ажлыг хийхээр ирсэн ХҮҮ” гэж онцолсон байна.