Мандахбатын Виртуал Орон Зай

December 7, 2011

Suuliin 3 jiliin ajliin toim

Filed under: Uncategorized — mandakhbat @ 1:08 am

Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тойм

 Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар эргэн санаж байх хэрэгтэй санагдлаа. 2008 оны 8 сард Мельбурны Их сургуульд хууль зүйн магистрт сурч ирснээс хойш хийсэн ажлаа бодье.

Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тойм

 Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар эргэн санаж байх хэрэгтэй санагдлаа. 2008 оны 8 сард Мельбурны Их сургуульд хууль зүйн магистрт сурч ирснээс хойш хийсэн ажлаа бодье.

 1.Ирээд нэлээд удаж байгаад буюу 11 сард ажилдаа Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллалаа. Австралид ашигт малтмалын эрх зүй, олон улсын маргаан гэсэн сэдвээр сурсан тул Эрдэс баялаг, эрчим хүчний яам, энэ салбарын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ хэлснийг яамны удирдлага хүлээн авлаа. Ингээд энэ салбарын УИХ, Засгийн газрын шийдвэрийн төслүүдийн хууль зүйн үндэслэлийг хянах чиглэлээр ажиллалаа. Ялангуяа энэ хооронд 1991 оны Газрын тосны тухай хууль, үүний дагуу байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг шинэчлэх шаардлагатай гэсэн асуудлыг судаллаа.

 2.Энэ салбарыг хариуцаж буйн хувьд яамны удирдлагаас Засгийн газар, олон улсын компанитай хийх томоохон гэрээ байгуулах асуудалд идэвхитэй ажиллахыг үүрэг болголоо. Үүрэг болгосны дагуу энэ гэрээг байгуулах ажилд оролцож маш их зүйл сурч мэдэж, нөгөө талаар Австралид сурсан болон яаманд 5 жил ажилласан туршалага зэргээ хэрэглэх үнэхээр сайхан боломж байлаа. Ингээд уг гэрээ 2009 оны 10 сард байгуулагдлаа.

 Эрдэс баялаг, эрчим хүчний салбарыг хариуцаж буйн хувьд газрынхаа хамт олонтой хамт “Бороо Голд” компанийн үйл ажиллагаатай танилцах нэг өдрийн аялал хийж сайхан явсан.

 3.Ажилласан туршлага, хийсэн ажлын туршлагыг харгалзсануу яамны удирдлага миний биеийг 2009 оны 9 сарын 1-ээс эхлэн “ахлах мэргэжилтэн”-ээр дэвшүүлж томиллоо. “Ахлах боллоо” гээд нэг их хөөрөхгүй байх гэж бодож байсан ч үнэхээр том урам, эрч хүч өгч байлаа. Сайхан байсан шүү.

 4.Яамнаас Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/, Жолоочийн даатгалын тухай, Согтууруулах ундааны зохицуулалтын тухай хуулийн төсөл дээр ажиллаж батлуулахад анхаарах үүрэг өглөө. Үүний дагуу эдгээр хуулийн төслийг боловсруулах чиглэлд анхааран ажиллалаа. Тухайлбал, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл боловсруулахтай холбоотойгоор Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй ойр ажиллаж эхэллээ. Ингэж “төсөл”-тэй тулан ажиллаж эхэллээ. Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын дагуу ХБНГУ, Австри улсад 2009 оны 12 сард ажлын айлчлалын багт орж яамнаасаа анх удаа “гадаад албан томилолт”-оор явж үзлээ.

 ХБНГУ-н Ханновер, Цэлэ, Дузелдорф, Кёлн, Австрийн Вена хотуудаар явж Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам, Парламент, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, тусгай хэрэг хэлэлцдэг Шүүх, шуурхай удирдлагын төв, хорих анги, цагдаагийн газар, буудлагын төв зэрэг газруудыг үзэж сонирхлоо.

 2009 оны 12 сард Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн биелэлтийг яамдаас авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулах, зохих үүрэг өгөх Засгийн газрын хуралдааны тэмдэглэл боловсруулж, гаргууллаа. Энэ мөн бас анх удаа боловсруулж танилцуулсан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл байсан бөгөөд бид Үндсэн чиглэлийг зөвхөн боловсруулж батлуулах төдийгүй түүнийхээ хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулж, хэрэгжилтэнд хяналт тавих зөв алхам болсон гэж боддог.

 5.Хийсэн ажлуудыг маань үнэлж 2009 оны шинэ жилээр “Хууль зүй, дотоод хэргийн салбарын оны тэргүүний алдартан” гэдэг маш нэр хүндтэй шагналыг өглөө. Мөн түүнчлэн Гэрээ байгуулахад идэвхитэй ажилласныг үнэлж Сангийн яам, ЭБЭХЯ, Ерөнхий сайдын шагналаар шагнууллаа. 2009 он үнэхээр “ОД” гийсэн  гайхамшигтэй жил байлаа.

 6.Шинэ он дөнгөж гараад л буюу 2010 оны 01 сарын 08-ны өдөр “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын орлогч дарга” гэдэг өндөр хариуцлагатай, нэр хүндтэй ажилд томилогдлоо. Энэхүү ажлыг авсны дагуу хоёр томоохон хийх ёстой ажил нь Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг бүх хуульд, бүх яамтай хамтран зохион байгуулах, хуулийн төслийн үр нөлөөг тооцдог тогтолцоог үүсгэх байлаа.

 Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг бүх хуульд, бүх яамтай хамтран зохион байгуулах ажлыг хийхэд бидэнд дэмжлэг үзүүлэх 25 судлаач-хуульч гэрээт ажилтан байлаа. Ингээд газрынхаа 15 хүнтэй нийлээд хэсэг хугацаанд 40 орчим хүнтэй тулж ажиллаж байсан байна. Энэхүү ажлыг хийх хүрээнд Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж 2010 оны 3 сард батлууллаа. Ингэснээр энэхүү ажил маань улс орны хэмжээнд албан ёсоор бүх яамд хийгдэх ажил боллоо.

 7.Хуулийн төслийн үр нөлөөг тооцох тогтолцоог бий болгох ажлын хүрээнд ХБНГУ-ын мэргэжилтний хийсэн сургалтуудад сууж, хамтран ажиллагсдынхаа шургуу хөдөлмөрийн дүнд 3 төрлийн аргачлалыг боловсруулж батлуулсан. Ийнхүү энэ ажлыг яаж хийх вэ гэсэн ерөнхий чиглэл гарч ирсэн. Энэ  үр нөлөөг тооцох асуудал бол Европ болон өндөр хөгжилтэй бусад оронд ч “цоо шинэ” ажил юм. Шинэ Ерөнхий сайд “Евростандарт”-ыг нэвтрүүлнэ гэсэн нь бидний ажилд маш ом түлхэц боллоо. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг мөн боловсруулж гаргууллаа.

 8.Согтууруулах ундааны зохицуулалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг өгсөн талаар дээр дурдсан. Энэ хуулийн төслийг амьдралд ойр, хэрэгжихүйц болгохын тулд архи, пиво, дарс үйлдвэрлэгч бүх  компаниудыг шалгаж, зарим согтууруулах ундаагаар үйлчилдэг болон худалддаг газруудыг 2010 оны 5, 6 сард шалгалаа. Архи үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 гаруй компанийн ердөө 6 нь нийт согтууруулах ундааны онцгой албан татварын 90 гаруй хувийг төлж байгаа бөгөөд 80 гаруй компани нь 2 өрөө байр шиг юманд цагаан сар, шинэ жил, наадмаар архи үйлдвэрлэдэг, маш заваан,  тоолуур нь ажилдаггүй, байнга ажилладаггүй болохоор тоног төхөөрөмж нь зэвэрсэн байлаа.

 Согтууруулах ундааны зохицуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж холбогдох байгууллагуудын саналыг авсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

 9.Ингээд 2010 оны яамны шинэ жилийг манай газар зохион байгуулах ээлж ирж анх удаа энэ чухал том арга хэмжээг хариуцан хамт олонтойгоо зохион байгуулах үүрэг ногдлоо. Энэ нь хэдийгээр мэргэжлийн ажил биш ч аливаа томоохон арга хэмжээг зохион байгуулахад томоохон сургамж боллоо. Өмнө нь Дундговь аймгийн оюутан-залуучуудын холбооны шоу арга хэмжээг зохион байгуулж байсан маань бас нэмэр болсон гэж найдаж байна.

 За ингээд 2010 оны 12 сард БНСУ-ын Сөүл, Бусан, Улсан зэрэг хотуудаар явж Монгол Улсад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар сургалтанд сууж, БНСУ-ын томоохон үйлдвэрүүдийг газар дээр нь үзэж сонирхлоо.

 Бас дээр дурдсанчлан Газрын тосны салбарт нэлээд анхаарал хандуулан ажиллаж Дорнод, Дорноговь аймаг, БНХАУ-ын Дайчин, Хайлаар зэрэг хотод очиж ажиллалаа. Энэ бол Хятад улсад албан ажлаар явсан анхны тохиолдол байлаа.

 10.Хэсэг нөхдийн хамт ”Монголын бизнесийн хөгжлийн холбоо” ТББ-ыг байгуулж, сар бүр Корпорэйт зочид буудалд “Хамтдаа хөгжицгөөе” арга хэмжээг зохион байгуулж, 2011 оны 10 сард Японы барилгын холбоотой хамтран Улаанбаатар хотод Барилгынхны форумыг маш амжилттай зохион байгууллаа.

 11.Шинэ он гараад хийсэн нэг томоохон ажил минь газрынхаа 8 хүнийг Австрали Улсын Засгийн газрын тэтгэлгээр 14 хоног “Хуулийн төсөл боловсруулах арга ажиллагаа”-ны чиглэлээр өөрийн төгссөн Мельбурны Их сургуулийн Азийн хуулийн төвтэй хамтран зохион байгуулсан. Төгссөн сургууль дээрээ 2 жил гарны дараа очиход ч сайхан байсан шүү.  

 12.Дээр дурдсан Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2011 оны 4 дүгээр сард УИХ-аар батлууллаа. Ингэж хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах “Багц хуулийн төсөл” боловсруулах эрх зүйн орчин үүслээ.

 Жолоочийн даатгалын тухай хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлж 2011 оны 10 сарын 06-ны өдөр мөн батлууллаа. Ингэж Монгол Улсад албан журмын даатгалын тогтолцоо үүсэх эрх зүйн орчин бүрдлээ. Энэхүү хуулийн дагуу Албан журмын даатгагчдын холбоо гэж байгууллага байгуулагдсан бөгөөд энэхүү Холбооны удирдах зөвлөлд яамнаас томилогдож орж ажиллаж байна. Боловсруулж батлуулсан хуулийнхаа хэрэгжилтийг ханган ажилах сайхан л байна.

 13.Энэ онд хэвлэл мэдээллээр тэр дундаа телевизтэй нэлээд харилцлаа. Дэд сайдтайгаа хамт анх удаа МҮОНТВ-ийн шууд нэвтрүүлэг, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийн талаар МҮОНТВ-д өөр 2 хүний хамт бүтэн нэг цагийн нэвтрүүлэг болон богино ярилцлагыг хэд хэдэн телевизд өглөө.

 14.Хууль зүй, дотоод хэргийн алба байгуулагдсаны 100 жилийн ой 2011 онд тохиож байна. Энэ ойн хүрээнд “Монгол Улсын эрх зүйн асуудлууд” эрдэм шинжилгээний бага хурлыг 3 өдөр Төрийн ордонд хийх ажлыг хамт олонтойгоо хамт хийлээ.

 15.Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын анхны үр дүн болох эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 29 хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад чиглэгдсэн нийт 89 хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаас хэлэлцэх асуудал нь дэмжигдээд байна. Энэ хуулийн төсөл энэ намрын чуулганаар батлагдана гэж найдаж байна

 16.Монгол Улс дахь экспортын худалдааны хяналтыг сайжруулах, стратегийн худалдааг зохицуулах үүднээс хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажилласан. Энэ ажлын хүрээнд 2011 оны 11 сард Америк тивд анх удаа зочиллоо.

 Амралтаараа Өмнөговь аймагт 2 ч удаа очсон, Елын ам шиг сайхан өвөрмөц газрыг үзсэн, Дорноговийн Хамрын хийд, Өмнөговийн Дэмчогийн хийд зэрэг газарт очсон минь эдгээр ажлыг амжуулж, гэр бүлээрээ тайван сайхан амьдрах эрч хүчийг өгсөн байх гэж найдаж байна.

 Ингэж хийсэн ажлаа дүгнэж, алдаа оноо, ололт амжилтаа эргэцүүлж баймаар юм байна.

 Yu can do ANYTHING, but not EVERYTHING

   Өндөр овогт Сэрээновын Мандахбат

Улаанбаатар хот, Монгол Улс

 ————-оОо————

 

 

Advertisement

1 Comment »

  1. Андынхаа цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсье. Бага багаар бүхнийг урагшлуулах араа нь байж, цаашилбал араа хөдөлгөгч нь болохыг бид зориуштай.

    Comment by MT — December 13, 2011 @ 5:03 am | Reply


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Theme: Rubric. Blog at WordPress.com.

Follow

Get every new post delivered to your Inbox.