Мандахбатын Виртуал Орон Зай

Suuliin 3 jiliin ajliin toim
Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тойм

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар эргэн санаж байх хэрэгтэй санагдлаа. 2008 оны 8 сард Мельбурны Их сургуульд хууль зүйн магистрт сурч ирснээс хойш хийсэн ажлаа бодье.

Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тойм

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар эргэн санаж байх хэрэгтэй санагдлаа. 2008 оны 8 сард Мельбурны Их сургуульд хууль зүйн магистрт сурч ирснээс хойш хийсэн ажлаа бодье.

1.Ирээд нэлээд удаж байгаад буюу 11 сард ажилдаа Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллалаа. Австралид ашигт малтмалын эрх зүй, олон улсын маргаан гэсэн сэдвээр сурсан тул Эрдэс баялаг, эрчим хүчний яам, энэ салбарын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ хэлснийг яамны удирдлага хүлээн авлаа. Ингээд энэ салбарын УИХ, Засгийн газрын шийдвэрийн төслүүдийн хууль зүйн үндэслэлийг хянах чиглэлээр ажиллалаа. Ялангуяа энэ хооронд 1991 оны Газрын тосны тухай хууль, үүний дагуу байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг шинэчлэх шаардлагатай гэсэн асуудлыг судаллаа.

2.Энэ салбарыг хариуцаж буйн хувьд яамны удирдлагаас Засгийн газар, олон улсын компанитай хийх томоохон гэрээ байгуулах асуудалд идэвхитэй ажиллахыг үүрэг болголоо. Үүрэг болгосны дагуу энэ гэрээг байгуулах ажилд оролцож маш их зүйл сурч мэдэж, нөгөө талаар Австралид сурсан болон яаманд 5 жил ажилласан туршалага зэргээ хэрэглэх үнэхээр сайхан боломж байлаа. Ингээд уг гэрээ 2009 оны 10 сард байгуулагдлаа.

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарыг хариуцаж буйн хувьд газрынхаа хамт олонтой хамт “Бороо Голд” компанийн үйл ажиллагаатай танилцах нэг өдрийн аялал хийж сайхан явсан.

3.Ажилласан туршлага, хийсэн ажлын туршлагыг харгалзсануу яамны удирдлага миний биеийг 2009 оны 9 сарын 1-ээс эхлэн “ахлах мэргэжилтэн”-ээр дэвшүүлж томиллоо. “Ахлах боллоо” гээд нэг их хөөрөхгүй байх гэж бодож байсан ч үнэхээр том урам, эрч хүч өгч байлаа. Сайхан байсан шүү.

4.Яамнаас Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/, Жолоочийн даатгалын тухай, Согтууруулах ундааны зохицуулалтын тухай хуулийн төсөл дээр ажиллаж батлуулахад анхаарах үүрэг өглөө. Үүний дагуу эдгээр хуулийн төслийг боловсруулах чиглэлд анхааран ажиллалаа. Тухайлбал, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл боловсруулахтай холбоотойгоор Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй ойр ажиллаж эхэллээ. Ингэж “төсөл”-тэй тулан ажиллаж эхэллээ. Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын дагуу ХБНГУ, Австри улсад 2009 оны 12 сард ажлын айлчлалын багт орж яамнаасаа анх удаа “гадаад албан томилолт”-оор явж үзлээ.

ХБНГУ-н Ханновер, Цэлэ, Дузелдорф, Кёлн, Австрийн Вена хотуудаар явж Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам, Парламент, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, тусгай хэрэг хэлэлцдэг Шүүх, шуурхай удирдлагын төв, хорих анги, цагдаагийн газар, буудлагын төв зэрэг газруудыг үзэж сонирхлоо.

2009 оны 12 сард Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн биелэлтийг яамдаас авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулах, зохих үүрэг өгөх Засгийн газрын хуралдааны тэмдэглэл боловсруулж, гаргууллаа. Энэ мөн бас анх удаа боловсруулж танилцуулсан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл байсан бөгөөд бид Үндсэн чиглэлийг зөвхөн боловсруулж батлуулах төдийгүй түүнийхээ хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулж, хэрэгжилтэнд хяналт тавих зөв алхам болсон гэж боддог.

5.Хийсэн ажлуудыг маань үнэлж 2009 оны шинэ жилээр “Хууль зүй, дотоод хэргийн салбарын оны тэргүүний алдартан” гэдэг маш нэр хүндтэй шагналыг өглөө. Мөн түүнчлэн Гэрээ байгуулахад идэвхитэй ажилласныг үнэлж Сангийн яам, ЭБЭХЯ, Ерөнхий сайдын шагналаар шагнууллаа. 2009 он үнэхээр “ОД” гийсэн  гайхамшигтэй жил байлаа.

6.Шинэ он дөнгөж гараад л буюу 2010 оны 01 сарын 08-ны өдөр “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын орлогч дарга” гэдэг өндөр хариуцлагатай, нэр хүндтэй ажилд томилогдлоо. Энэхүү ажлыг авсны дагуу хоёр томоохон хийх ёстой ажил нь Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг бүх хуульд, бүх яамтай хамтран зохион байгуулах, хуулийн төслийн үр нөлөөг тооцдог тогтолцоог үүсгэх байлаа.

Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг бүх хуульд, бүх яамтай хамтран зохион байгуулах ажлыг хийхэд бидэнд дэмжлэг үзүүлэх 25 судлаач-хуульч гэрээт ажилтан байлаа. Ингээд газрынхаа 15 хүнтэй нийлээд хэсэг хугацаанд 40 орчим хүнтэй тулж ажиллаж байсан байна. Энэхүү ажлыг хийх хүрээнд Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж 2010 оны 3 сард батлууллаа. Ингэснээр энэхүү ажил маань улс орны хэмжээнд албан ёсоор бүх яамд хийгдэх ажил боллоо.

7.Хуулийн төслийн үр нөлөөг тооцох тогтолцоог бий болгох ажлын хүрээнд ХБНГУ-ын мэргэжилтний хийсэн сургалтуудад сууж, хамтран ажиллагсдынхаа шургуу хөдөлмөрийн дүнд 3 төрлийн аргачлалыг боловсруулж батлуулсан. Ийнхүү энэ ажлыг яаж хийх вэ гэсэн ерөнхий чиглэл гарч ирсэн. Энэ  үр нөлөөг тооцох асуудал бол Европ болон өндөр хөгжилтэй бусад оронд ч “цоо шинэ” ажил юм. Шинэ Ерөнхий сайд “Евростандарт”-ыг нэвтрүүлнэ гэсэн нь бидний ажилд маш ом түлхэц боллоо. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг мөн боловсруулж гаргууллаа.

8.Согтууруулах ундааны зохицуулалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг өгсөн талаар дээр дурдсан. Энэ хуулийн төслийг амьдралд ойр, хэрэгжихүйц болгохын тулд архи, пиво, дарс үйлдвэрлэгч бүх  компаниудыг шалгаж, зарим согтууруулах ундаагаар үйлчилдэг болон худалддаг газруудыг 2010 оны 5, 6 сард шалгалаа. Архи үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 гаруй компанийн ердөө 6 нь нийт согтууруулах ундааны онцгой албан татварын 90 гаруй хувийг төлж байгаа бөгөөд 80 гаруй компани нь 2 өрөө байр шиг юманд цагаан сар, шинэ жил, наадмаар архи үйлдвэрлэдэг, маш заваан,  тоолуур нь ажилдаггүй, байнга ажилладаггүй болохоор тоног төхөөрөмж нь зэвэрсэн байлаа.

Согтууруулах ундааны зохицуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж холбогдох байгууллагуудын саналыг авсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

9.Ингээд 2010 оны яамны шинэ жилийг манай газар зохион байгуулах ээлж ирж анх удаа энэ чухал том арга хэмжээг хариуцан хамт олонтойгоо зохион байгуулах үүрэг ногдлоо. Энэ нь хэдийгээр мэргэжлийн ажил биш ч аливаа томоохон арга хэмжээг зохион байгуулахад томоохон сургамж боллоо. Өмнө нь Дундговь аймгийн оюутан-залуучуудын холбооны шоу арга хэмжээг зохион байгуулж байсан маань бас нэмэр болсон гэж найдаж байна.

За ингээд 2010 оны 12 сард БНСУ-ын Сөүл, Бусан, Улсан зэрэг хотуудаар явж Монгол Улсад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар сургалтанд сууж, БНСУ-ын томоохон үйлдвэрүүдийг газар дээр нь үзэж сонирхлоо.

Бас дээр дурдсанчлан Газрын тосны салбарт нэлээд анхаарал хандуулан ажиллаж Дорнод, Дорноговь аймаг, БНХАУ-ын Дайчин, Хайлаар зэрэг хотод очиж ажиллалаа. Энэ бол Хятад улсад албан ажлаар явсан анхны тохиолдол байлаа.

10.Хэсэг нөхдийн хамт ”Монголын бизнесийн хөгжлийн холбоо” ТББ-ыг байгуулж, сар бүр Корпорэйт зочид буудалд “Хамтдаа хөгжицгөөе” арга хэмжээг зохион байгуулж, 2011 оны 10 сард Японы барилгын холбоотой хамтран Улаанбаатар хотод Барилгынхны форумыг маш амжилттай зохион байгууллаа.

11.Шинэ он гараад хийсэн нэг томоохон ажил минь газрынхаа 8 хүнийг Австрали Улсын Засгийн газрын тэтгэлгээр 14 хоног “Хуулийн төсөл боловсруулах арга ажиллагаа”-ны чиглэлээр өөрийн төгссөн Мельбурны Их сургуулийн Азийн хуулийн төвтэй хамтран зохион байгуулсан. Төгссөн сургууль дээрээ 2 жил гарны дараа очиход ч сайхан байсан шүү.

12.Дээр дурдсан Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2011 оны 4 дүгээр сард УИХ-аар батлууллаа. Ингэж хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах “Багц хуулийн төсөл” боловсруулах эрх зүйн орчин үүслээ.

Жолоочийн даатгалын тухай хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлж 2011 оны 10 сарын 06-ны өдөр мөн батлууллаа. Ингэж Монгол Улсад албан журмын даатгалын тогтолцоо үүсэх эрх зүйн орчин бүрдлээ. Энэхүү хуулийн дагуу Албан журмын даатгагчдын холбоо гэж байгууллага байгуулагдсан бөгөөд энэхүү Холбооны удирдах зөвлөлд яамнаас томилогдож орж ажиллаж байна. Боловсруулж батлуулсан хуулийнхаа хэрэгжилтийг ханган ажилах сайхан л байна.

13.Энэ онд хэвлэл мэдээллээр тэр дундаа телевизтэй нэлээд харилцлаа. Дэд сайдтайгаа хамт анх удаа МҮОНТВ-ийн шууд нэвтрүүлэг, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийн талаар МҮОНТВ-д өөр 2 хүний хамт бүтэн нэг цагийн нэвтрүүлэг болон богино ярилцлагыг хэд хэдэн телевизд өглөө.

14.Хууль зүй, дотоод хэргийн алба байгуулагдсаны 100 жилийн ой 2011 онд тохиож байна. Энэ ойн хүрээнд “Монгол Улсын эрх зүйн асуудлууд” эрдэм шинжилгээний бага хурлыг 3 өдөр Төрийн ордонд хийх ажлыг хамт олонтойгоо хамт хийлээ.

15.Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын анхны үр дүн болох эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 29 хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад чиглэгдсэн нийт 89 хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаас хэлэлцэх асуудал нь дэмжигдээд байна. Энэ хуулийн төсөл энэ намрын чуулганаар батлагдана гэж найдаж байна

16.Монгол Улс дахь экспортын худалдааны хяналтыг сайжруулах, стратегийн худалдааг зохицуулах үүднээс хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажилласан. Энэ ажлын хүрээнд 2011 оны 11 сард Америк тивд анх удаа зочиллоо.

Амралтаараа Өмнөговь аймагт 2 ч удаа очсон, Елын ам шиг сайхан өвөрмөц газрыг үзсэн, Дорноговийн Хамрын хийд, Өмнөговийн Дэмчогийн хийд зэрэг газарт очсон минь эдгээр ажлыг амжуулж, гэр бүлээрээ тайван сайхан амьдрах эрч хүчийг өгсөн байх гэж найдаж байна.

Ингэж хийсэн ажлаа дүгнэж, алдаа оноо, ололт амжилтаа эргэцүүлж баймаар юм байна.

Yu can do ANYTHING, but not EVERYTHING

Өндөр овогт Сэрээновын Мандахбат

Улаанбаатар хот, Монгол Улс

————-оОо————

Bulgidag hed
Булгидаг хэд

Манай хэлтсийнхэн яг арван гурван хүнтэй. Сумын улаан булан шиг ганц том зааланд цөм суух агаад хэлтсийн дарга маань том хүрэн ширээгээ тохойлдон хэн юу хийж байгааг харуулдан тооны шалгалт авч байгаа багш шиг байдаг юм. Тэр ердөө цаг бүртгэх, биднийг зэмлэх хоёр том албатай.

Булгидаг хэд

Манай хэлтсийнхэн яг арван гурван хүнтэй. Сумын улаан булан шиг ганц том зааланд цөм суух агаад хэлтсийн дарга маань том хүрэн ширээгээ тохойлдон хэн юу хийж байгааг харуулдан тооны шалгалт авч байгаа багш шиг байдаг юм. Тэр ердөө цаг бүртгэх, биднийг зэмлэх хоёр том албатай. Түүнийг бөгс өндийвөл ч бид ёстой л нуруугаа тэнийлгэж гарна даа. Даргынхаа тухай л шуугчихна шүү дээ. Гол нь түүний тэнэг мулгуу шаардлага, адайр зангий нь дуудаж дуудаж эцэст нь ийм амьтнаар удирдуулж суудаг бид мөн заяагүй улс аа. Яаж зайлуулна даа хэмээн шогшролдож байтал дарга ороод ирвэл шумуул шунгинасан ч дуулдахаар нам гүм болно. Үнэндээ ч дарга маань заримдаа мөн л боож үхмээр шаардлага тавина шүү дээ. Бараг л ус руу хувцастайгаа ороод норолгүй гарч ир гэнэ. Тэгэхэд нь бид “За тэгье ээ дарга аа, тэгье” гэж хэлнэ. Дарга сууж л байвал бид нусаа татаад хурнийж сууна. Хэрэв босго даваад хормой нь далд орвол ч дуусаа л даа.

Бидний ганц хүсдэг хүн бол Баатар. Тэр манай ахлах мэргэжилтэн. Чадал боловсрол ухаан гурав нь тэнгэр баганадсан, шударга гэж жигтэйхэн. Бид түүнийг шударга Баяа гэж дуудна. Тэр л даргын өөдөөс юм дуугардаг хоншоортой аавын хүү. Бид түүнийг даргаа болгоно гэж амны уншлага болцгооно гээч. Гэтэл ч хүссэн юм хүзүү сээрээр гэгчээр дарга минь ажлаасаа мултарч орхив. Мултрах ч юу байх вэ, зайлуул, тэтгэвэртээ гарч байгаа юм. Захиргаанаас, Баатарыг манай дарга болголоо.  Ёстой нүдээ оллоо доо гэж бид хөөрцгөөн түүний ширээг нэг орой угаалаа

.        Сар боллоо, хагас жил өнгөрлөө. Гэтэл Баатарын эзгүйд манай өндөр Шүрээ, “Баатар ч бас тэгж байгаад их хэнхэг амьтан уу даа? Хагас өдөр дэлгүүрт оочерлоод ирсэн чинь нэг их юм болоод байж гэнэ. Шударга шударга гэхээр бүр нударга болох нь шив.” гээд ширэв татлаа. Энэ ярианаас хойш Баатар дарга маань буудлагын талбайн бай шиг бидний үгэнд өртлөө.

-       Залуу хүн байж бөөн хар хүнд суртал.

-       Нэр төр хөөцөлдөөд л..

-       Бас хүүхэнд их дуртай..

-       Бас их долигонуур нөхөр …

Ингэж зүв зүгээр байсан Баатар минь дарга болсны гайгаар нударга Баатар хоч зүүлээ. Түүнийг эзгүйд “Энэ Баатарын оронд Ганбатыг тавих юмсан” гэдэг яриа цухалзах боллоо. “Ганбат ч цаадахыг чинь бодвол тун нуруутай залуу шүү. Түүгээр дарга тавивал ч бид гялалзуулаад өгнө л дөө” хэмээн үглэдэг болов. Нэг мэдсэн чинь Баатар дарга ондоо газар дэвшиж, оронд нь Ганбатыг үүрэг гүйцэтгэгчээр тавилаа. Бид бас л Гамбаагийнхаа ширээг мялааж, халуун гарыг нь цөм атгацгаав. Хүүхнүүд маань хацар дээр нь шовхийлгэн үнсэнэ.

-       Ганбат ч гялалзуулж байна шүү.

-       Аргагүй л удирдах ажлын авьяастай хүн юм.

-       Хүнтэй нийцтэй ухаалаг, шударга зантай. Ай даа, явна даа хэмээн шинэ

даргыг магтаал хайрын үгээр будаж гарлаа. Ганбат дарга болоод жинхэлснээс хойш арван сарын дараа гэнэт нэг өдөр манайхны нэг нь,

-       Гамбаа бас тэгж байгаад их хувийн явцуу амьтан байна шүү!

-       Одооноос нэг л бэртэгчин шинж илрээд байгаа юм.

-       Дэндүү хөнгөн хийсвэр..

-       Бусдынхаа ахуй амьдралыг боддоггүй даргаар бид яах ч юм билээ дээ.

-       Чухам аа чухам! Ганбатын дарга ч яамай байна аа. Гэсэн яриа харуулын

зоргодос шатаж байгаа мэт “шажигнаж” эхэллээ. Бид хэд мөн л араар нь ухдаг аргаараа оролдоцгооно. Ганбатыг эзгүйд бид ажлаа хийхээ болиод зөвхөн түүний муу муухайг нь худал үнэн яриагаар уудалж дундаа хаяад эргэн тойрноос нь нулимдаг болов.

-       Ийм даргатай байхад би лав галзуурах юм байна.

-       Ганбаагаар удирдуулснаас сармагчнаар зааж залуулбал арай дээр.

-       Би ч харахаас зэвүү хүрээд байдаг боллоо. Нүд нь хүртэл хуучнаасаа

долир болчихсон юмуу даа гэхчлэн Ганбатыг авах юмгүй болтол намналаа.

Эмель миний хүслээр илбэт цурхайн тушаалаар гэгчээр Ганбат сургуульд аспирантурт явж бид даргагүй болов.

Ийнхүү бид ажил хийдүүлэх нь хийдүүлж ёстой л эзэнгүй гэрт ишиг хурга хашсан мэт байтал нэг удаа,

-       Ерөөсөө Дорлигоороо дарга тавина аа гэж миний нэрийг дурдацгаалаа

шүү. Бурхан өршөө! Би тэгж та нарын идэш болохоо больё гэж золтой л хашхирчихсангүй. Гэвч дарга болгоно гэдэг нь тийм ч аягүй биш дуулдаж байна шүү.

Гай таарахад намайг хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч болгож орхилоо. Манай хэд дороо цовхчоод миний гарыг ээлж дараалан атгаж ширээг минь цөм илцгээв.

Би хэдэн сар өрөөнөөсөө цухуйсангүй. Хамгийн эрт ирж хамгийн сүүлд тарна. Энэ бол миний ганц арга. Учир нь би гадагшаа л гарвал нөгөө хэдийнхээ араас “Марш” болно шүү дээ! Ай даа манайх шиг даргаа тогтоодоггүй булгидаг хэлтэс бий гэж үү.

1985 он.

Ж.Барамсай “Хэцүү урилга”, 148-150 хуудас

Youngest ever MP in Australia
20 настай оюутан Wyatt Roy  Австралийн түүхэнд хамгийн залуу холбооны парламентын гишүүн боллоо. Мөн энэ удаагийн сонгуулиар хамгийн анх удаа австралын уугуул иргэн парламентын гишүүн, мөн ногоон намын гишүүн доод танхимын гишүүнээр сонгогдлоо.

http://www.couriermail.com.au/news/queensland/youngest-ever-mp-wyatt-roy-sworn-in-to-federal-parliament/story-e6freoof-1225930775480

baby candidate for MP
Австрали Улсад болж байгаа Холбооны парламентын сонгууль нэлээд сонирхолтой үргэлжилж байна.

Хоёр намын тогтолцоо бүхий тус улсын улс төрийн гол сөрөг хүчин болох Либерал нам буюу эвслээс Квинсланд мужийн Лонгман тойрогт 20 настай хүүг нэр дэвшүүлсэн байна. Тэрээр найз охинтойгоо байр хөлслөн амьдардаг, түүний өрсөлдөгч нь хөдөлмөрийн намаас нэр дэвшигч 59 настай одоогийн парламентын гишүүн юм. Одоо байгаа гишүүний 2 охин нь түүний өрсөлдөгчөөс эгч юм байна.

Хоёр намын тогтолцоотой, сонгогчдын хувьд саналаа өөрчлөх магдалал баг байдаг тул иймэрхүү “найдваргүй” гэсэн тойрогтоо улс төрийн голлох хүчин өвөрмөц, онцлог нэр дэвшигчид гаргадаг байна.

нэр дэвшигчийн цахим хуудас:  http://www.wyattroy.com.au/

Сэтгүүлд 20 настай нэр дэвшигчийг “Эр хүний ажлыг хийхээр ирсэн ХҮҮ” гэж онцолсон байна.

Nomadic life in Mongolia
Сэрээнов Мандахбат (Монголия), студент 3-го курса юридического факультета

Кочевая цивилизация: прошлое, настоящее и будущее

В последнее время проблема диалога цивилизаций стала актуальной в связи с процессом глобализации. Хорошо, что именно мы, как люди, которые будут жить в глобальном мире, рассматриваем одну из его основных проблем сегодня.

В данном докладе речь пойдёт об одной из интереснейших цивилизаций человечества и ее проблемах. Это кочевая цивилизация – Монголия. Данная проблематика в настоящее время подробно исследуются во многих странах, таких как: страны Центральной Азии и Америки, Россия, Япония, Великобритания, Корея и так далее. Множество конференций и экспедиций по изучению культуры кочевых народов организуются в этих странах. Надеюсь, что она также привлекает большой интерес у учёных Российского университета дружбы народов.

Диалог цивилизаций и особенно диалог между кочевой и оседлой цивилизацией как научное направление будет быстро расширяться.

Кочевые народы Центральной Азии способствовали установлению “Великого шелкового пути”. Без них нельзя рассматривать эту дорогу.

Одна из основных проблем – это вопрос будущего кочевой культуры, вопрос потенциала, который у нее есть, тех возможностей, с которыми она встречает вызовы времени. Вызов времени – термин, означающий те проблемы, которые стоят перед многими странами мира, независимо от их социального устройства. Вызов времени проявляется во многом. Это возможность самоуничтожения: наркотики, демографический рост, экология, возможности локальных или больших войн. Это все сохраняется и приобретает свое быстрое развитие.

Что касается конкретно кочевой культуры, то вызовом времени для неё является урбанизация. Положение, когда кочевники начнут терять свой скот, терять возможность оставаться той культурой, какой они были на протяжении тысячелетий, является нездоровым явлением. Кочевники уходят в город, а от этого никому не будет хорошо: ни городу, ни степи, ни самим семьям кочевников. Это очень серьезная социальная, экономическая, психологическая проблема. Её можно решить только многими усилиями и людьми из многих стран мира.

Урбанизация сама по себе несет много минусов. И когда она происходит совместно с распадом традиционной культуры, без ее постепенной эволюции, то это очень болезненно. Люди случайно оказываются в городе, к которому они не приспособлены. И сам город не приспособлен к тому, чтобы их принять.

Сейчас молодежь больше стремится к городской жизни. И чем дальше, тем труднее заставить людей отправиться обратно на периферию. Но отправить всегда можно, но не всегда нужно. По мере эволюции, может быть, люди захотят вернуться обратно на периферию. Но это уже будут не кочевники. У них прервана традиция. Любая цивилизация, особенно такая многовековая, заслуживает поддержки. Нельзя подходить к кочевой цивилизации, как к древней или прошлой.

Кочевая культура, постепенно меняясь, приспосабливаясь, технологически оснащаясь, существует в современном мире, а не в каком-то ином мире, в далеких временах Чингисхана. Она прошла этот путь вместе со всеми стадиями. Значит, она не умерла, как, например, рабство. Кочевой образ жизни остался. Значит, он еще актуален. Нужно говорить об этической стороне дела. Этически кочевая цивилизация может научить очень многому любой город. А вот город еще не создал свою этику. Если мы поедем к далеким юртам и будем разговаривать со стариками и старухами, то мы получим великий нравственный урок во многом: по отношению к земле, к окружающим нас людям, к детям, к природе, к себе, к своему здоровью и так далее. Весь цивилизованный мир сегодня стремится защищать экологию. А вот кочевая цивилизация очень экологична. Она защищает природу. Для кочевой цивилизации характерно, что человек не является центром мира. А пока мы это не поймем, мы будем изобретать автомобили, предприятия, которые будут портить наше здоровье. А если мы возьмем кочевой мир? То в идеале – это улучшение. Не собираюсь, естественно, призывать весь мир стать кочевниками. Любую идею можно оглупить и превратить в абсурд. Но то, что эта культура не изжила своего живого потенциала, жизнь еще не ушла из кочевой цивилизации, говорит о том, что она старается хоть как-то сосуществовать с другими цивилизациями.

Кочевая цивилизация гибнет. Почему это происходит? Все это происходит из-за притягательности “железок”, то есть урбанизации, отравления почвы вредными веществами, нарушения экологического баланса. И даже, когда через степь проезжает автомобиль, то это тоже становится одной из причин гибели кочевого образа жизни.

У Монголов есть более 30 миллионов голов скота. В связи с трудными зимами 1999-го и 2000-го годов Монголия потеряла почти 2 миллиона голов скота, очень много семей скотоводов остались без скота, многие переехали жить в город, увеличились безработица и уровень бедности. Это не означает, что кочевая культура не сумеет существовать в современном мире. Я не согласен с некоторыми идеями нынешнего примьер-министра Монголии, например: изменить кириллицу латинскими буквами; полностью изменить кочевой образ жизни Монголов.

Если они действительно так быстро и резко реализуются в жизни, то приведут лишь к очередному кризису страны. И могут принести существенное влияние на культуру, традиции и язык монгольского народа, которые, кстати, насчитывают тысячи лет. Таким образом, принеся одну цивилизацию, нельзя уничтожить другую (в том числе коренную). Поэтому проблема диалога цивилизации занимает важнейшее место в любом решении власти.

one year in Australia
Австралид өнгөрүүлсэн 1 жил

Мельбурн хотод ирээд бараг нэг жил болох гэж байна. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юмаа. Энэ хооронд юу амжуулаваа? Юу хийвээ?

Туслагч-зааварлагч

Энд ирэхээс өмнө сургуулиас надад туслагч-зааварлагч гээд нэг Вьетнам залуугийн имэйл өгч, түүнтэй холбогдож байсан юм. Улсынхаа Гадаад хэргийн яаманд ажилладаг, олон улсын эрх зүй судалдаг, 180 см өндөртэй тэр даруухан залуу надад сургуулийг танилцуулж, банкинд данс нээж өгч, үл хөдлөх эд хөрөнгийн газраас байр хөлслөхөд тусалсан. Харин одоо би өөрөө шинээр ирж буй оюутнуудад туслахаар туслагч-зааварлагчын сургалтанд сууж байна.

Австрали улсын нийслэл орлоо

Нэг дүгээр сард Австрали улсын нийслэл хэмээх 300 гаран мянган хүн амтай маш цэвэрхэн сайхан хотод очлоо. Эндхийн оршин суугчдын ихэнхи нь төрийн албан хаагчид байдаг гэсэн. Энэ хотод хоёр хоносон юм байна. Парламентын ордон дээр нь гарч, Дайнд оролцогчдод зориулсан цогцолборыг үзэж, хамт явсан Викториа Их сургуулийн гадаад оюутнуудтай жижиг наадам хийлээ. Хамт явсан дөрвөн Монголтойгоо “Элэг зүрхнээс уяатай…”-гаа дуулсан.

Усанд сэлэлтийн дэлхийн аварга үзэв

Усанд сэлэлтийн дэлхийн аваргын тэмцээн манай хотод болж, Монголоос 10 тамирчин хүүхдүүд оролцсон. Авсралийн теннисний нээлттэй тэмцээн болдог газар болж байна лээ. Монголчууд маань ихэнхи нь хувийн амжилтаа ахиулсан гэсэн. Гэхдээ медаль бол авч чадаагүй. Усанд сэлэлтийн спортын Монголын холбооны тэргүүн нь УИХ-ын гишүүн, сангийн сайд Ч.Улаан байдаг юм гэнэ лээ. Бараг бүгдээрээ хувийн зардлаараа эцэг, эхээрээ даалгуулаад ирсэн гэсэн.

Мельбурн дэх Монголчууд уулзав

Энэ оны 1, 7, 11 дүгээр саруудад эндхийн Монголчууд бөөнөөрөө уулзсан. Ерөнхийдөө 50-60 Монгол байдаг гэж ярьцгаадаг. Хоёр удаад нь шорлог хийж идээд, дуугаан дуулцгааж, шар айраг, Хар Чингис ууж баярлацгаасан. Бас нэг удаад Итали бэлэн хоолны газар уулзацгаасан.

Мельбурн хотоор зугаалсан нь

Гэр бүлийн хамтаар энэ хотын бараг бүх юмыг нь үзэх гээд л хичээгээд байна. Амьтдын хүрээлэн нь үнэхээр том бөгөөд амьтдаа маш сайн асарч, сайхан орчинд өсгөдөг. Хотыг бүхэлд нь хардаг тусгай газар байх бөгөөд тэндээс хотын бүх зүйлийг өдөр, шөнө харахад үнэхээр сайхан юм байна лээ. Ийм сайхан хотод амьдарч байгаа билүү гэж дуу алдсан. Мельбурны аквариумд асар олон төрлийн далайн амьтад акулаас авахуулаад байдаг. Маш сонирхолтой санагдсан.

Наран шарлагын газар манай хотод 5-6 л лав байдаг. 11 сараас 4 дүгээр сар хүртэл ерөнхийдөө усанд сэлж, наранд биеэ шардаг юм билээ. Кино театрууд нь манай Улаанбаатарын Тэнгистэй ерөнхийдөө төстэй. Цагаачлалын музей нь маш сонирхолтой санагдсан.

Жилонг хот оров

Энэ манай мужын хоёр дахь том хот нь. Порт хот бөгөөд энд мужын бараг бүх үйлдвэр төвлөрдөг. Хамгийн хурдацтай хөгжиж байгаа хотуудын нэг. Энд Форд дисковери төвийг үзлээ. 100 гаруй жилийн өмнөх машинаас эхлээд сарын өмнө гаргасан шинэ загвараа хүртэл хэд хэд задлаад харуулсан байх юм билээ. Хоёр давхар энэ төв бас л очмоор газрын нэг. Энд бас Австралийн хонины ноосны үндэсний музейгээр нь орж үзсэн. 3 давхар том музей. Дэлхийн хамгийн анхны хивсний машинаас эхлээд малчны үе үеийн гэр орон, багаж хэрэгсэл, ноосны хэрэглээний түүх бүгдийг нь үзүүлсэн байх юм.

Энэ хотод гэр бүлээрээ яг далайн эрэг дээр сайхан хоол идсэн. Бүтэн сайн өдөр вагоноор энэ хот руу явахаар үнэ нь бараг хоёр дахин хямдардаг. Эндээс Мельбурн луу өдөр бүр ажилдаа явдаг хүмүүс цөөнгүй байдаг гэсэн.

Австралийн Альпын нуруунд очиж чаргаар гулгав.

8 дугаар сарын эхээр сургуулиас зохион байгуулсан аялалд гэр бүлтэйгээ мөн хэдэн Монголчуудын хамт ийшээ явсан юм. “Нуур” хэмээх ууланд нь очиж баахан чаргаар гулгасан даа. Нов ногоон дулаахан газраас гэнэт л цав цагаан цас нэвсийсэн газар ороод ирэх нь их өвөрмөц, сайхан байгальтай гоё газар байна лээ.

Филипп арал

Энэ арал руу явах замдаа бас Коала-ны Үндэсний парк-д нь очиж амьтдыг байгаль дээр жинхэнээр нь харлаа. Коала хэмээх зөвхөн Австралид байдаг энэ амьтан үнэхээр хөөрхөн юмсанж. Филипп арал дээр Пенгвин парад гэдгийг үзсэн. Дэлхийн хамгийн жижиг пингвинүүд харанхуй болохоор далайгаасаа гарч ирээд нэгэн цуваа болоод хөөрхөн гэгч нь алхаад явдаг юм билээ.

Жастин Тимберлейке-ийн тоглолт үзэв

Гэр бүлийн хүн бид хоёр мөн 2 найзтайгаа хүн тус бүр100 доллараар энэ тоглолтыг үзсэн. Дөрвөн өдөр манай хотод болсон тоглолтын тасалбар нь бараг сарын өмнө зарагдаад дууссан гэж байна лээ. Жастин үнэхээр авьяастай, бас ухаантай залуу шиг санагдсан. Тоглолтын ерөнхий зохион байгуулалт, тайз, гэрэлтүүлэг, дагалдан бүжигчид, дуучид зэрэг нь үнэхээр л дэлхийн шилдэгүүд.

Гэрийн ойролцоо

Гэрийн ойролцоо байдаг номын сангуудаас үнэгүй хамгийн сүүлийн үе ном, сонин, сэтгүүл, ДВД зээлж авч уншиж, үзэж болно. Гэрийн ойролцоо бас хүүхэдтэйгээ тоглох сайхан парктай. Дотроо 7-8 бассейн бүхий акуатик төвүүд гэж байдаг. Энд бүх насныхан усанд сэлж, фитнессээр хичээллэдэг. Гэрийн ойролцоо бас бүх л шатны сургуулиуд, цэцэрлэг, ясли ч бий.

Өндөр овогт Сэрээновын Мандахбат

Австрали Улс, Мельбурн хот

2007 оны 12 дугаар сар 10

—————-оОо————-

Japan MP resigns
Японы парламентын дээд танхимын гишүүн Масатоси Вакабаяси санал хураалтын үеэр эзгүй байгаа гишүүдийн товчлуурыг дарсныхаа төлөө албан тушаалаасаа огцорлоо.

Эзгүй гишүүний товчлуур дарснаас болж огцров

2010/04/03 • Сэдэв нь: Үнэн

Японы парламентын дээд танхимын гишүүн Масатоси Вакабаяси санал хураалтын үеэр эзгүй байгаа гишүүдийн товчлуурыг дарсныхаа төлөө албан тушаалаасаа огцорлоо. “Гайтай л юм боллоо” хэмээн өөрийнхөө үйлдлийг Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарласан Газар тариалан, ойн болон загасны аж ахуйн сайд асан тэрбээр Либерал-ардчилсан намыг парламентад төлөөлдөг. Парламентын дээд танхимын сахилгын хороо түүнийг бусдын санал хураалтын товчлуурыг дарж байх агшныг гэрэл зургаар баримтжуулсан нь тодорхой болсны дараа огцрох өргөдлөө өгсөн байна. Тэрбээр өнгөрөгч сарын 31-ний лхагва гаригийн хуралдаанд хүрэлцэн ирээгүй намынхаа гишүүдийн өмнөөс санал өгчихсөн аж. Тухайн өдөр дээд танхимын бүгд хуралдааны үеэр 10 санал хураалт явуулжээ. Хуралдааны тэмдэглэлд дурдсанаар 75 настай гишүүн Вакабаяси бусдын өмнөөс ирцийг нь бүртгүүлчихсэн байж.

Электрон санал хураалтын системийг Японы парламентын дээд танхим 1998 оноос ашиглаж эхэлжээ. Өнөөг хүртэл сая огцорсон гишүүнийх шиг ганц ч үйлдэл гарч байгаагүй гэнэ.

Н.Хажидсүрэн

Japan MP resigns after voting for absent colleague

By Roland Buerk

BBC News, Tokyo

Governing MPs said the double vote was unforgivable

An opposition MP has resigned from Japan’s Diet after voting twice during a division.

Lawmakers in Japan press a button to cast votes from their seats, and the 75-year-old pressed that of his neighbour who was not in the chamber.

Governing members of parliament suspect Masatoshi Wakabayashi could have done the same in other votes during the day.

Announcing his resignation, Mr Wakabayashi said his colleague had not asked him to vote on his behalf.

“Something must have been wrong with me,” he said.

The incident, which ended the 26-year parliamentary career of Mr Wakabayashi, happened during a routine debate about funding for Japan’s public broadcaster, NHK.

When a division was called, the opposition member of parliament pressed the voting button on the desk of the man next to him, who was not in the chamber.

Records later showed Mr Wakabayashi had used his own vote too.

His actions were caught on camera.

The governing Democratic Party of Japan submitted a motion to parliament saying Mr Wakabayashi had tried to rig a vote, a “negation of democracy” that “can never be forgiven”.

http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/8600404.stm

A letter to Friends
Найз нартаа бичсэн захидал

Найз л та нартаа захидал бичихийн учир

Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө

Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ

Наргиан даргиан, үзэл бодол минь хувирлаа

Үеийн та нартаа би захидал бичихийн учир

Үзэх ёстойг үзэж, дуулж болохыг дууллаа

Үг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо

Үймээн аймаан, багын зан минь хувирлаа

Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж

Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж

Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа

Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй

Намайг ямар явсныг яг л тэр өдрүүдийн минь

Найраг шүлэгтэй минь сэтгэлдээ үүрд хадгалаарай

Найрын дугарааг орхиж, найзын ёсыг огоорч

Нам гүмхэн буланд нарлах цаг минь үлдлээ

Саваагүй нь үнэн гэлээ ч шүлэгч хүний сэтгэл

Салхины чиг заадаг дунд сургуулийн багаж шиг

Өглөө заасан чигээ орой солих учиргүй ч

Өсөх өтлөх хуульд хэмжээ гэж байдаг байна

Хүний мөс гэж би хүнд сайныг боддогсон

Хүмүүсийг гэсээр яваад өөрөө хохирох ёсон байна

Хүртсэн энэ бие, олдсон авьяас хоёртоо

Хүнийрхүү явах юм бол амьдрахын хэрэг юун

Амьдрал гэж би залуу цагийн мөрөөсөл

Алдаа оноо алагласан алсын харгуй зам

Амраг бүсгүйн хүзүүн дээрхи цус хурсан толбо

Архин дээр унших шүлэг, найз нар гэж боддогсон

Эдэлсэн хураасан юмгүй, алдрын титэм өмсөх

Эхнэрээ хоолгүй орхиод, архидаж завхарч явах

Эрх чөлөөний тухай ам мэдэн дэмийрэх

Энэ бүхэндээн би өөрөөсөө ч хайртай явлаа

Ингэж явлаа гээд гийсэн нь аль вэ? гэж

Ихэнхи хүмүүс асуудагсан, тэд ч бас тэнэг байж

Эрэггүй урссан гол шиг хавийн газрыг чийглэж

Элсэн биедээ хүртэл цэцэг ургуулж явсан юм

Залуу цагийн нөхөдтэй салхи залгиж явсных

Замбуу тивийг ойлгож хүмүүсийн ёсыг таньжээ

Зүрхний тольтон дээр минь тонгочиж өсөх шүлгийн

Зүүд зөнд багтамгүй онгод цадгийг олжээ

Саванд буцалсан юмны гарах нүхийг бөглөвөөс

Санаандгүй нэг газраараа тэсэрч гарах ёс бий

Сагсуу залуу насандаа дэндүү задгай явсных

Сайн бүхнийг ч оллоо, муу нэрийг ч хүртлээ

Одоо яахав, надад эрлийн биш бүтээлийн цаг

Олохын төлөө биш, олсноо эдэлхийн төлөө үе

Овон товонтой замаар үсээ цайтал тэнэж

Орчлонд гайхуулах юм шүлгийн төдий үлдэж

Эсэн бусын дэвэргэл, зугаа наадам, хэрүүл

Энд тэндхийн үдэшлэг, гашуудал, талархал, дурлал

Элбэг сэтгэл гаргах туслах, услах, цуслах

Энэ бүхэнтэй баяртай үймж дарвиж ханалаа

Шидийг олох, эрдэм хутгийг олох увдисийг ч

Шимтэж сурахсан гэж нойргүй хонохын гарз

Шинээр бичих шүлэгт нэгэн шаг нэмэхгүй юм бол

Шинжлэх ухааны хойноос мацах цаг алга байна

Хэн нэгнийг гийгүүлэхгүй бол ялихгүй туслаад ч яахав

Хэрвээ өөрөө хохирох юм бол гийгүүлж туслах ч яамай

Амьтанд балгүй явбал агуу тус минь тэр

Аминдаа арчтай байвал алдар гавьяа минь тэрээ

Хүнд хүн хэрэгтэй гээд хүртсэн бүхэнтэй наалдсанаас

Хүндлэх ёстой нөхөр тоотойхон байвал дээр

Хэтэрхий задгай нөхөр юу руу ч түлхэж магадгүй

Хэт нь тэгээд хүнд зүсэм талх л үнэнч байна

Сайхан хүүхэн ч гэсэндээ цаанаа ямар хүн бэ?

Сар шиг гялгар мөртлөө хүйтэн цэвдэг бол яана

Сав болоод хэмжээ нь бусдын л адил болохоор

Саруул гэгээн дүр нь шүлэгт л хэрэгтэй юм шив

Шүлэг бие хоёрыг минь хумсын төдий хүндэлдэг бол

Шүдтэй шүдгүй хамаагүй, хар цагаан ялгаагүй

Нойрт жаахан сэргэг, амьдралд жаахан үнэнч бол

Номтой номгүй нь ч яамай, бие нь л бүтэн бол

Эцсийн эцэст тэгээд өөрөө өөртөө нөхөр

Эрслээд ирэх аюулд өөрөө өөртөө үнэнч

Энэнээс бусад нь цөм хуурамч байдгийг ухаарлаа

Эрх чөлөө гэдэг хүнд биш, өөрт байна

Аргиж наргиж явсан урьдын нөхөр чинь хувирч

Адайр зожир өвгөн улсын дунд замхарна

Алтан сайхан өдрүүдэд миний ямар явсныг

Алаг хонгор зүрхэндээ найз нар минь хадгалаарай

Харин ганцхан юм үүрд хэвээрээ үлдэнэ

Харанхуй шөнөөр ирсэн ч үүдээ яаран тайлж

Хан хорвоогийн чихэнд чимэг болгон барих

Халх шүлгээр би чинь хэнийг ч гэсэн дайлна

Урьдын адил би шүлгэндээн үнэнч явна

Унан босон ханилсных шүлэгтэйгээн үхнэ

Уруулын тухай, сархдын тухай, хүний тухай бичнэ

Улсын тухай, засгийн тухай харин бичихгүй

Найрагч явна гэдэг бусдын харахад сайхан ч

Нас биед цөвтэй, хатуу хөдөлмөр юм

Хорин хэдэн насныхаа чөмгийг дундартал суусан

Хоолгүй өдөр, нойргүй шөнөөрөө хорвоод би бахархана

Буруу ч бай, зөв ч бай өврийн хулгар дэвтэр дээрхи

Бусад хэний ч бичээгүй, өөрийн шүлгээрээ баярхана

Алдсан ч бай, оносон ч бай шүлгийн минь зовлонг хуваалцаж

Архидаж наргиж явсан нөхдөөрөө би омгорхоно

Насан бага л цагаас миний чиний гэлгүй

Найраг хэмээх ээжийн нэгэн сүүгээр амалсан

Биеийн биш, сэтгэлийн ахан дүүс минь

Бишгүй их наргилаа, жинхэнэ шүлгээ бичье.

Р. Чойном

———-оОо——–

about melbourne Uni
Мельбурны Их Сургуулийн Тухай

Австрали улсад “Их Найм” гэсэн тусгай шилдгийн шилдэг найман их сургууль байдаг. Үүнд: Австралийн Үндэсний Их Сургууль, Сиднейн Их Сургууль, Мельбурны Их Сургууль, Шинэ Өмнөд Вэльсийн Их Сургууль, Монаш Их Сургууль, Квинслэндийн Их Сургууль, Баруун Австралийн Их Сургууль, Флиндэрсийн Их Сургууль гэсэн их сургуулиуд ордог. Засгийн газар болон томоохон корпорациудын захиалгаар өргөн хүрээний, өндөр үнэтэй судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд эдгээрт ихэвчлэн хийгддэг бололтой юм билээ. Сиднейд хоёр, Мельбурнд хоёр, Нийслэл Канберрад нэг, Баруун Австрали, Өмнөд Австрали, Квинслэнд мужид тус бүр нэг ийм их сургууль оногдож байгаа гэсэн үг юм.

Мельбурны нэгэн дүүрэг

Мельбурны Их Сургууль нь хотын төвийн бизнес хэсэгтэйгээ залгаа бүтэн дүүргийг эзэлсэн хотхон байдаг. 150 гаруй жилийн туршид яг л энэ байрандаа байрлаж байгаа юм билээ. Орчин үеийн барилгууд нь 100 гаруй жилийн түүхтэй уран барилгуудтайгаа зэрэгцэн оршсон гайхамшигтай цогцолбор юм. Ерөнхийдөө 10 гаруй факультетууд энэ хэсэгт төвлөрсөн байдаг. Оюутны хоёр том байр, спортын цогцолбор, оюутны холбооны байр, багш нарын байр, мастер докторт суралцагсдын байр, эрүүл мэндийн төв, санхүүгийн тусламжийн газар, байрны үйлчилгээний газар, ажлын байр жуулчлалын газар, хоёр хүүхдийн цэцэрлэг, төв болон факультет бүрийн номын сан, банкны салбар, хоолны газрууд, бар, зочид буудал, дэлгүүрүүд, машин тавих газар гээд бүхий л зүйлүүд энд байдаг.

Сургууль 40 000 гаруй оюутантай бөгөөд тэдний 6000 гаруй нь мастер болон докторт суралцдаг. Мөн 6000 гаруй багш, эрдэмтэн, ажиллагсадтай.

Шинэ технологи

Оюутнаар элссэн эхний өдрөөс сургуулийн хаяг бүхий имэйл хаягтай болох ёстой. Сургуультай холбоотой бүхий л мэдээлэл интернэтээр гол нь дамжиж явагдана. Сургуулийн дүүрэг бараг бүхэлдээ утасгүй интернэтийн сүлжээтэй. Оюутан өөрөө компьютерээ аваад л явбал интернэтийн сүлжээ нээлттэй юм. Номын сангаас бас зөөврийн комьютер зээлж авч болно. Гэхдээ факультет бүр бараг хангалттай компьютер бүхий лаборатортой. Хэвлэх болон хувилахдаа оюутны үнэмлэхээрээ эсхүл банкны карт шиг тусгай картаар хэвлэнэ. Сургуулийн номын сангийн хамгийн гол хэсэг надад электрон номын сан, электрон хайлт юм шиг санагддаг.

Номын Сан

Сургуулийн нэгдсэн төв номын сангийн номын нөөц маш сайн, энд бас хамгийн сүүлийн үеийн ном, сэтгүүл бүх л зүйлийг захиалаад уншиж болно. Факультет бүрийн номын сан нь ихэвчлэн тухайн салбараараа мэргэшсэн ном, сэтгүүл, сурах бичиг зэргийг агуулсан байдаг. Хуулийн сургуулийн номын сан гэхэд л гурван давхар номын сан байдаг бөгөөд энд Автсрали, Канад, Америк, Их Британи, Шинэ Зеландын 100 гаруй жилийн өмнөх шүүхийн шийдвэрүүд, сэтгүүлүүд бүгд хадгалаастай байдаг. Номын сангаас авсан номоо оюутан өөрөө автомат машин дээр шалгаад аваад гараад явж болно. Шалгаж гарахгүй бол дэлгүүрээс юм хулгайлсантай адил дохиолол дуугарна. Номыг бол дунджаар нэг сар зээлэээд уншиж болно.

Үйлчилгээ

Санхүүгийн тусламжын газар нь оюутнуудад сургалтын төлбөр, байрны түрээсний төлбөр, ерөнхий амьжиргааны өртөг зэрэгт нь туслах бөгөөд бас санхүүгийн ерөнхий зөвлөгөө өгдөг. Би л гэхэд эндээс 2000 доллар тусламж хэлбэрээр авсан. Байрны үйлчилгээний газар нь оюутнуудад байр, орон сууц олоход зөвлөгөө өгөх болон энэ талаархи эрх, үүргийг нь таниулж өгдөг. Ажлын байр олоход туслах газар нь оюутан байх хугацаандаа болон сургууль төгссөний дараах нэг жилд оюутанд нээлттэй ба ихэвчлэн мэргэжилтэйгээ холбоотой ажилд хэрхэн орох талаар зөвлөгөө өгч, намтар болон ажил олгогчид өгөх тодорхойлолт зэргийг бичихэд туслалцаа үзүүлдэг. Мэдээж эдгээрийн вэб хуудсууд дээр хамгийн хямд, сургуульд ойрхон байр түрээслэх, хувааж түрээслэх, ажлын янз бүрийн зарууд байрласан байгаа.

Сургуулийн эрүүл мэндийн төвд хэд хэдэн эмч нар байдаг. Төвд бас зөвлөгөө өгөх газар ч бий. Оюутнуудболон гэр бүл нь бүгд эрүүл мэндийн даатгалтай тул түүгээрээ энд үнэ төлбөргүй үзүүлчихдэг. Эмчид үзүүлэхдээ утсаар заавал цаг авч байж ирэх ёстой. Оюутны эрүүл мэндийн даатгалд шүд, нүд ордоггүйг бас анхаарах хэрэгтэй. Энэ төвөөс өөр эмнэлэгт бол бүх төлбөрийг оюутан өөрөө төлөх ёстой бөгөөд тэрнийх нь зарим хэсгийг даатгалаас нөхөн төлж өгдөг.

Оюутны гэр бүл

Гэр бүлтэй оюутны гэр бүлийг нь дэмжих нь оюутан амжилттай суралцахын үндэс гэж сургууль үздэг. Тийм ч болоод гадаад оюутны эхнэр, нөхөрт зориулсан англи хэлний бүтэн жилийн хичээл үнэгүй явуулдаг, энэ хичээл дээр хүүхдийг нь хардаг тусгай ажилтан хүртэл бий. Хямдралтай үнэ бүхий хоёр хүүхдийн цэцэрлэгийг ч бас сургууль ажиллуулдаг. Гэр бүлтэй оюутнуудад зориулсан гарын авлагууд төрөл төрлөөрөө байгаа.

Сургууль өөрийн гэсэн хэвлэлийн газартай, өөрийн эмблем бүхий янз бүрийн эд зүйлс худалддаг тусгай дэлгүүртэй. Мастер болон докторт суралцагсдад зориулсан барилгад 24 цаг хичээллэж болдог.

Хуулийн Сургууль

Мельбурны хуулийн сургууль нь дэлхийн шилдэг 10 хуулийн сургуулийн нэг юм билээ. Хамгийн орчин үеийн техник технологи бүхий 2005 онд ашиглалтад орсон 10 давхар шилэн барилга тэр чигтээ зөвхөн хуулийн сургууль. Гуравдугаар давхар хүртлээ бакалаврт суралцагсадын хичээлийн танхимууд, амралтын газар, хурлын танхим гэх зэрэг байрладаг. Гурваас таван давхарт номын сан байрладаг. Зургаан давхарт мастер докторт суралцагсдын хичээлийн болон амралтын байрууд бий. Долоогоос арван давхарт багш нар, эрдэмтэд, захиргааны ажилтнууд, мөн том хурлын танхимууд байрладаг.

Хичээл орж байх үед цай, кофе, жигнэмэг үнэгүй байдаг. Хичээл эхлэхээс нэг сар гаруйн өмнө 1000 гаруй хуудас материалыг үнэгүй өгдөг. 50 долларын үнэгүй хэвлэх эрх бас өгнө.

Мельбурны Их Сургуульд сурч байгаадаа Би баяртай байгаа.

Өндөр овогт Сэрээновын Мандахбат

Австрали улс, Мельбурн хот

2007  оны 02 дугаар сарын 11

——оОо——

I was born at home
Ээж намайг төрөхөд сэрсэн болов уу?

Хүүхэд байхдаа нэг төрсөн өдрөөрөө би ээжээсээ ингэж асууж байсан юм. Бид миний төрсөн өдрийг тэмдэглээд сууж байхад ээж намайг шөнийн 01 цагт төрсөн гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би удаан бодсоны эцэст “Тэгээд өглөө сэрэхд чинь л хажууд чинь байж байсан уу” гэж ээжээс асууж билээ.

1982 оны 08 дугаар сарын 29-ны шөнө Дундговь аймгийн төв Мандалговь хотын зүүн хэсэг дэх Боржигиний нэгт математик, физикийн 2 багшийнх 3 хүүхэдтэйгээ тайван унтаж байсан юм байна. Ээж, аав хоёр тэр шөнө түргэн дуудчаад байж байтал түргэн дуудахаас өмнө би гэрийнхээ диван дээр хорвоод мэндэлсэн юм билээ. Аав намайг гарч ирэхэд “биш байна биш байна” гэж байсан гэж ээж маань ярьдаг.

Намайг төрөхөд түргэний эмч гэрт ирээгүй, харин манай гудмынхан цөм цугларсан байсан гэсэн. Би төрөхдөө бүтсэн байсан учраас яаж үүнийг нь гаргаж амьсгалуулах вэ? гэсэн яриа үүссэн юм байна. Гэтэл арваад хүүхэдтэй манай хамар хашааны Батаа гэж эгч аавыг бөгсөн дээр маань алгад гэжээ. Тэгээд аав надад анхны ухамсрын хоёр хурууны алгадалт өгсөн боловч тэр нь нөлөөлсөнгүй. Гэтэл нөгөө эгч чинь миний бөгсөн дээр таван хуруугаараа тас хийтэл алгадаад би байдгаараа бархирсан гэдэг. Тэгээд би энэ эгчийгээ “боож авсан ээж” гэж дууддаг болсон ба тэднийхийг хот руу шилжтэл шинийн нэгний өглөө би тэднийд гэрээсээ хадгаа янзлуулж гар дээрээ тавиулж байгаад тэднийх хүртэл барьж яваад золгодог байлаа.

Түргэн тусламжийнхан намайг төрсний дараа машин нь болсонгүй гээд явган алхаж орж ирсэн гэсэн. Явган алхахад 10 минутын газар л даа. Ингэж анх би өөр дээрээ Монголын Улс иргэнээ тосож авах эрүүл мэндийн, ялангуяа түргэн тусламж, төрөхийн үйлчилгээгүй юм байна гэдгийг мэдэрч билээ. Сүүлд нь манай охин төрөх гээд түргэн дуудахад Та нар өөрсдөө машинтай бол эмнэлэг дээр хүрээд ир гэж билээ.

“Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэж Монголчууд ярьдаг болохоор ээж, аав маань надад өлгий даавуу бэлдээгүй байлаа. Харин аз болж манай хашаанд байсан ахын маань хүүхэд Ц.Бат-эрдэнэ 2 сарын өмнө төрсөн, эгч маань дөнгөж 2 настай байсан юм.

Намайг манай 2 ах, эгч тэгээд Боржигин-1 ийн хүүхдүүд гудмаар дугуйн дээр тавьж, ээжийн маань аав энхрийлж хүн болгосон юм гэнэ лээ. Намайг төрөхөд том ах 2 хоногийн дараа сургуульд орно гээд тэсэн ядан байсан гэдэг. Дунд ах маань ээжийг хөнжилд боогоод цагаан халаттай хүмүүс гэрээс аваад гарахыг хөнжил доороосоо харсан гэсэн. Эгч маань мөөмнөөсөө гараагүй байлаа.

Мөөм гэхээс, намайг 15 сартай байхад ч гэлүү 4 хоног ээж хөдөө явж ирээд хөхүүлэх гэсэн чинь манай аавын нэг дүү тас загнаад намайг мөөмнөөс маань гаргасан юм гэнэ лээ. Бөхчүүд бараг 10 нас хүртлээ мөөмөө хөхдөг болохоор их бяр чадалтай байдаг, хүүхдийг хөхөөр хооллох их сайн зэргийг сонсчоод ээждээ “Та намайг тэгж хөхнөөс эрт гаргаад би одоо туранхай юм байна” гэж би сүүлд гомдоллож байж билээ.

Намайг 3 настай байхад аав маань Техникумынхаа оюутнуудыг аваад 2 ахтай хамт Казахстаны хойд хэсэгт байдаг Рудный гэдэг хотод 1 жил байж байгаад ирсэн. Тэгээд ирснийх нь дараа би ээжээсээ ширээн дээрээс алим авахыг гуйхад ээж намайг өөрөө ав гэсэн юм байх. Тэгсэн би: “Мандах-ын аав загнана” гэж хэлж байсан гэсэн.

Амьдралын маань энэ үеийг би өөрөө санадаггүй юм. Харин цэцэрлэгт байсан үе буюу 5 наснаас эхлэх амьдралаа л би өөрөө санадаг. Гэхдээ аз болж аав фото зураг сонирхдог байсан болохоор бидний жоохны зөндөө хар цагаан зурагнууд байдаг. Эгчийг маань зодог шуудагтай зураг хүртэл байдаг. Тэр зургийг би нэлээн олон удаа энэ чинь би гэж маргалддаг байсан юм.

——————оОо————–