Мандахбатын Виртуал Орон Зай

May 22, 2016

Мельбурнд болсон явдал

Filed under: Uncategorized — mandakhbat @ 3:19 pm

Caff’e Bene-д ажиллаж байгаа энэ эмэгтэйг хараад нэгэн дурсамжаа хуваалцмаар санагдлаа. 10 жилийн тэртээ би Дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг Австралийн Мельбурн хотод оюутан байхдаа хотын төвд орших The Deanery ресторанд аяга угаагчаар ажилладаг байлаа. Ажил маань орой 17 цагт эхлээд 11,12, эсхүл бүр 01 цаг хүртэл үргэлжилнэ. Цагт 15 доллар, долоо хоногт хоёр удаа ажиллахаар сардаа бараг 800 гаруй доллар авчихна. 25 нас хүрээгүй, төрийн албан хаагчаас өөр ажил хийж үзээгүй, залуухан гэр бүлтэй надад энэ бол их мөнгө байсан. Цалингийн хуудас буюу time sheet минь ч энд байна.
(more…)

Advertisements

March 30, 2016

Арбитрын бизнесийн төлөөх өрсөлдөөн

Filed under: Uncategorized — mandakhbat @ 12:41 am

Арбитрын бизнесийн төлөөх өрсөлдөөн
Олон Улсын арбитрын бизнес бол арбитрын ажиллагаа явагдах газруудын хувьд томоохон бизнес байдаг. Тухайн маргааныг шийдвэрлэж байгаа хотод ирэх эдийн засаг, бизнесийн үр ашиг нь маш өндөр байдаг. Тухайлбал, Лондон хот жилд дунджаар 40-50 тэрбум паундын өртөгтэй хэргүүдийг хянан шийдвэрлэдэг бөгөөд үүнээс Британийн хууль зүйн үйлчилгээний салбар 15 тэрбум орчим паунд олдог байна. Энэ нь Их Британийн ДНБ-ын 1,5 хувь юм (2007). Үүнээс гадна хотын нэр хүнд, аялал жуулчлал, бусад үйлчилгээ нь мэдээж дагалдаад үр ашгийг нь хүртэнэ.

(more…)

March 14, 2016

Б.Дэлгэртуяа “Үүл Бид Хоёр”(2012)

Filed under: Uncategorized — mandakhbat @ 2:29 am

Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлийн гэргий Б.Дэлгэртуяагийн бичсэн “Үүл Бид Хоёр” номыг уншив. Ардчилсан Монголын түүхийг өөрсдийнхөө өнцгөөс тайлбарлаж бичсэн байна. Э.Бат-Үүл ч бас л мундаг улс төрч дөө. Uul bid 2

March 6, 2016

ИХШХШТХ хугацаа 2002

Filed under: Uncategorized — mandakhbat @ 3:40 pm

71.1.Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.

(more…)

March 3, 2016

ЭБШХуулийн Хугацаа (2002)

Filed under: Uncategorized — mandakhbat @ 3:52 pm

171.1.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг 5 хоногт багтаан хянаж эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 178.1.Хэрэг бүртгэлт явуулах үндсэн хугацаа эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 21 хоног байна. 182.1.Мөрдөн байцаалт явуулах үндсэн хугацаа эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 2 сар байна.

(more…)

March 2, 2016

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ (2016)

Filed under: Uncategorized — mandakhbat @ 4:20 pm

2016 оны 02 сарын 04-ны өдөр батлагдсан хуулиар хугацаа ийм болжээ:

(more…)

Захиргааны хэрэг шүүхэр шийдвэрлүүлэх хугацаа 2012-2016

Filed under: Uncategorized — mandakhbat @ 4:17 pm

Монгол Улс анх удаа Захиргааны хэргийн дагнасан шүүхийг 2002 онд байгуулж байсан . Тэгвэл энэ хуулийн дагуу шүүхээр хэрэг шийдвэрлэхтэй холбоотой хугацааг сонирхвол:

(more…)

March 1, 2016

Хуульч-Өмгөөлөгч эсхүл Хуульч (Барристер, Солиситор)

Filed under: Uncategorized — mandakhbat @ 4:09 pm

Энэ ойлголт уг нь зөвхөн Англо-Саксоны эрх зүйн оронд байсан ойлголт юм. Солиситор нь үйлчлүүлэгчидэд Ерөнхий хууль зүйн зөвлөгөө өгч, улмаар барристер нь тухайн асуудлаар мэргэшсэн, шүүх хуралд оролцож өмгөөлөл хийх эрхтэй байх юм. Харин солиситор нь шүүх хуралд оролцох эрх байдаггүй. Барристер ч олон нийт буюу үйлчлүүлэгчтэй шууд харьцдаггүй, зөвхөн солиситороор дамжуулж харьцдаг байсан байна.

(more…)

February 14, 2016

Цэцийн даргыг “халж” чадахуу?

Filed under: Uncategorized — mandakhbat @ 6:04 am

Монгол Улсын дээд шүүхийг Ерөнхий шүүгч, бусад шүүгчдээс бүрдэхээр заасан. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн тоо 17 байсныг 25 болгож өөрчилсөн. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шүүхийн багц хуулийг УИХ баталсан. Шүүхийн Ерөнхий зөвлөлийг энэ хуулийн дагуу цоо шинээр байгуулж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүх гишүүдийг шинээр томилсон, мөн түүнчлэн Монгол Улсын бүх шүүхийн шүүгч бүрийг шинэ хуулийн дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн удаа дараагийн олон нийтэд ид зарласан шаардлагын дагуу 6 жилийн хугацаатай томилогдсон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 2010 онд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар бүлэгт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай зохицуулсан бөгөөд 9 гишүүнтэй байхаар, тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүх санал болгож УИХ 6 жилийн хугацаагаар томилхоор заасан. Маргааш АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын идэвхи санаачлагатайгаар Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэх гэж байна. Энэ нь УИХ-аас УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг зарласан, ээлжит сонгууль болоход 4 сарын хугацаа үлдсэн үед тохиож байна.

Обама дээд шүүгчид нэр дэвшүүлж чадах болов уу?

Filed under: Uncategorized — mandakhbat @ 6:01 am

АНУ-ын Дээд Шүүх нь тус улсын Үндсэн Хууль (1789)-ийн 3 дугаар зүйлд заасны дагуу үүссэн бөгөөд Ерөнхий шүүгч, бусад 8 шүүгчээс бүрдсэн. Одоо байгаа найман шүүгчийн дөрөв нь либерал, дөрөв нь консерватив шүүгч юм. Шүүгчдийг үзэл бодлоор нь ийнхүү тааварладаг хэдий ч шүүгч болсны дараа тэд түүнийг нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн баримтлах бодлогоос өөр шийдвэр гаргах тохиолдол олон байдаг. Дээд шүүхийн одоогийн шүүгчид 55, 61, 61, 65, 67, 77, 79, 82 настай бөгөөд тэдгээрийг Реган, Клинтон, хоёр Буш, Обама нар нэр дэвшүүлж, Сенат баталж байсан байна. Өчигдөр дээд шүүхийн шүүгч Скалиа 79 настайдаа өөд болсноор Ерөнхийлөгчийн сонгууль болохоос 9 сарын өмнө Обама түүний оронд өөр этгээдийг нэр дэвшүүлэх эрхтэй эсэх талаар томоохон хууль, улс төрийн маргаан явж байна. Бүгд найрамдах намынхан Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө 9 сар хүрэхгүй хугацаа үлдсэн тул Скалиа шүүгчийн орны хүнийг дараагийн Ерөнхийлөгч санал болгох ёстой гэж үзэж байгаа бол Ардчилсан намынхан (Обамагийн нам) АНУ-ын иргэд хагас дутуу Дээд шүүхтэй байх ёсгүй тул түүний орны хүнийг Ерөнхийлөгч Обама нэр дэвшүүлэх эрхтэй гэж үзэж байгаа юм. Обама нэр дэвшүүлсэн ч Бүгд найрамдахчуудын олонхи болсон Сенатын 100 гишүүдээс хамгийн багадаа 60-ынх нь дэмжлэгийг авсан нэр дэвшигч Дээд шүүхийн шүүгч болох тул ихээхэн эргэлзээ төрүүлж байна. АНУ нь Үндсэн хуулийн шүүхгүй, дээд шүүх нь энэ үүргийг давхар гүйцэтгэдэг. Дээд шүүхийн хэлэлцэх асуудалд Обамагийн цагаачлалын болон эрүүл мэндийн даатгалын шинэтгэл зэрэг чухал зүйлс байгаа тул энэ томилгооны асуудал нь онцгой анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл энэ томилгоо нь дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ч нөлөөлж магадгүй юм.

Next Page »

Blog at WordPress.com.